СПОРТ

Энес Кантер: Ши Жиньпин бол цуст дарангуйлагч

NBA-ийн “Бостон селтикс” багийн төвийн тоглогч Энес Кантер БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг “Цуст дарангуйлагч” гэж тодотгон, БНХАУ-ын Түвдэд явуулж буй бодлогод шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлжээ. Энес Кантер “Хятад улс Түвдийн соёл, уламжлалыг устгаж байна. Түвдэд эрх чөлөө олго” гэсэн юм.

 Үүний дараа БНХАУ “Бостон селтикс” багийн тоглолтыг шууд дамжуулахыг улс даяар хориглов.

Хоёр жилийн өмнө “Хьюстен рокетс” багийн ерөнхий менежер Дэрил Морей “Хонконгийг чөлөөл” хэмээн жиргэсэн нь хятадуудад ихэд шүүмжлүүлсэн. Хэдийгээр тэрбээр постоо даруй устгасан ч хятадууд аль хэдийнэ мэдсэн байв.

Улмаар “Хьюстен рокетс”-ыг ивээн тэтгэдэг Хятадын томоохон спорсорууд түрүүчээсээ гэрээгээ цуцлан, хамтын ажиллагаагаа зогсоосон. БНХАУ-ын спорт хувцасны “Li Ning” брэнд гэрээ цуцлах болсноо, урд хөршийн хамгийн том спортын суваг “Тencent soprt” хүртэл “Хьюстен рокетс”-ын тоглолтыг улсдаа дамжуулахгүйгээ мэдэгдсэн удаатай.

Маш их эсэргүүцэлтэй нүүр тулсан Дэрил Морей “Миний жиргээ NBA болон “Хьюстен рокетс” багийг төлөөлөхгүй. Тэр бол зөвхөн миний үзэл бодол” хэмээн хятадуудаас уучлалт гуйсан ч тусыг эс олсон. Урд хөршийнхөн түүний уучлалтыг юман чинээ тоогоогүй. Уг нь хятадууд “Хьюстен рокетс” багт их хайртай. Учир нь тус багт Хятадын тамирчин Яо Мин (2002-2011 он хүртэл), Жереми Лин (2012-2014 онд) нар тоглож байсан юм.

NBA-гийн удирдлага Д.Морейгийн үйлдэлд харамсаж буйгаа илэрхийлж, түүнд ямар нэгэн хариуцлага тооцоогүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 22, 2021 17:05

хужааг давруулж болохгүй

ГүрСОРОНболд
ГүрСОРОНболд
10 сар 22, 2021 21:13

Энес Кантер гэгч ямар эз нь хатагсан юм бол .ккк Энэ нөхөр яг үнэн дээ Түвд гэж хаана ямар ард түмэн байдгийг мэддэгч юм уу? үгүй ч юм ? Урлагийнхан, спортынхан юуг нь сайн мэдэхгүй дэрэвдэг муу т�##�тай. Түвдийн соёлыг устагсан юм байхгүй харин хятадын буянаар хир бөөснөөсөө с�##�сан гэвэл үнэнд ойртоноо. Түвд сүүлийн хэдэн жилд танигдахын өргөгүй өөрлөгдөж хүн амынх амжирааны чанар эрс дээшилсэнээн.Юу үнэн энэ үнээн. Худлаа гэвэл өөрсөдөө Түвдэд очиж 2 нүдээрээ харна биз ээ

ГүрСОРОНболднагважамц
ГүрСОРОНболднагважамц
10 сар 22, 2021 21:14

Энес Кантер гэгч ямар эз нь хатагсан юм бол .ккк Энэ нөхөр яг үнэн дээ Түвд гэж хаана ямар ард түмэн байдгийг мэддэгч юм уу? үгүй ч юм ? Урлагийнхан, спортынхан юуг нь сайн мэдэхгүй дэрэвдэг муу т�##�тай. Түвдийн соёлыг устагсан юм байхгүй харин хятадын буянаар хир бөөснөөсөө с�##�сан гэвэл үнэнд ойртоноо. Түвд сүүлийн хэдэн жилд танигдахын өргөгүй өөрлөгдөж хүн амынх амжирааны чанар эрс дээшилсэнээн.Юу үнэн энэ үнээн. Худлаа гэвэл өөрсөдөө Түвдэд очиж 2 нүдээрээ харна биз ээ

Дондогдуламцагаан дара
Дондогдуламцагаан дара
10 сар 22, 2021 21:22

г Шинжаан,Түвдийн хэдэн түмээр хүн Ши-ийн буянаар ядуурлаас гарсаан

Зочин
Зочин
10 сар 23, 2021 04:50

төвд угаасаа хятад гар�##�тай хүмүүс өвөр монгол бол ту�####�а хүмүүс

Холбоотой мэдээ

Back to top button