Нийгмийн

Б.Батцэцэг: Хавраас нааш урд хөрш рүү зорчих боломжгүй болж мэднэ

БНХАУ-д ирэх хоёрдугаар сард болох өвлийн олимп хүртэл хил гаалийн түвшинд хатуу бодлого баримталж байгааг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэллээ.

Тэрбээр “Ирэх оны хавраас нааш урд хөрш рүү зорчих боломж нөхцөл байхгүй байна. Хятадтай Монгол Улс ямар нэгэн байдлаар улс төрийн харилцаа болоод гадаад харилцааны хувьд маргаан байхгүй.

Коронавирусийн халдвартай холбоотой урд хөршийн баримталж байгаа бодлого бол зөвхөн Монгол Улсын хувьд биш хуурай замын боомттой найман улсад ижил байна. Хятадын боомтын зөвлөл халдварын нэг ч тохиолдлыг гадаадаас нэвтрүүлэхгүй гэдэг зарчим, дүрэм, журам баримтлаж байна” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Оросоос бараа зааж дээ.

Хохинээ сдаа
Хохинээ сдаа

Мао Монгол маллууллаадаа

Back to top button