Нийгмийн
Зорчигчийнхоо гар утсыг аваад зугтсан таксины жолоочийг олжээ

Таксины жолооч зорчигчийнхоо гар утсыг аваад зугтжээ. Тодруулбал, Iphone SE маркийн гар утас болон Iphone 5S маркийн гар утас дээрэмдэж зугтсан байна. Тухайн хэрэг нь энэ оны аравдугаар сарын 25-нд гарсан байна. Гар утсаа алдсан иргэн Т нь ХУД-ийн 4 дүгээр хороонд оршин суух хаягтай, 45 настай эрэгтэй юм.
Харин уг хэргийг үйлдсэн таксины жолооч нь ХУД-ийн 21 хороонд оршин суух хаягтай 41 настай Ж гэгч байжээ. Түүнийг цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж, илрүүлсэн бөгөөд хэргийг ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа аж.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.