НИЙГЭМ

Ц.Оюундарь: Одоогийн зүйл ангиар Э.Одбаярыг гадуур байцааж болох боловч тэгэхгүй байна

Өнөөдөр /2021.10.28/ АН-ын төлөөлөл ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр АН-ын дэд дарга Ц.Оюундарь цагдан хоригдож буй Э.Одбаяр нарын асуудлаар намын байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр “Давхар стандартыг эсэргүүцсэн залуусын сайн дурын үйл ажиллагаа эхлэхэд улс төржүүлэх вий гэсэн үүднээс манай нам төдийлөн оролцоогүй. Гэтэл эрх баригчдын зүгээс хүний эрхийг удаа дараа зөрчиж, хяхан хавчих, баривчлах гэх мэт үйлдлийг удаа дараа хийж эхэлсэн. Энэ бүхнийг АН тэвчээртэй ажигласан.

Хэлмэгдүүлэлтийн анхны баривчилгаа шөнө хийгдэж байсан. Гэтэл үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг шөнөөр баривчилсан. Үүнийг байж боломгүй, хүний эрхийг зөрчсөн хэрэг гэж бид үзсэн. Улмаар бид эсэргүүцэж эхэлсэн, Х.Нямбаатар сайдад шаардлага хүргүүлсэн.

Одоо Э.Одбаярын зүйл ангийг өөрчлөөд 23.1 болгосон байна. 23.1-ээр цагдан хорьдоггүй, гадуур байцааж болдог. Энэ үүднээс АН-ын бүлэг Хүний эрхийн дэд хороотой уулзсан. Цагдаа иргэд хоёрыг турхирчихаад эрх баригчид өөрсдөө ард нь нуугдаж байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Элбэг Эрдэнээг долоогсод. Гэхдээ хүний үрийг зовж байгааг ойлгож байна. Нийгэмд энэ байтугай хүчирхийлэл дарангуйлал өдөр тутам байгааг олж харахгүй, зөвхөн эзнийхээ хүүхдэд санаа тавиад байгаад эгдүүцээд ийм зүйл бичлээ:

зочин
зочин

оюундариа хэлмэгдэж амьдаараа тамлуулсан Эрдэнэтийн 2иргэнийг өмөөрвөл арай дээр дээ. Эзнийхээ хүүг л өмөөрөөд.байх юм

Иргэн
Иргэн

Угаасаа энэ доль доль гэсэн домбоо авгай тэнэгүүдииг л өмөөрдөг бас нэг тэнэг нь шүүдээ зөв хүнии төлөө сэтгэлгүй буруу зүйлииг л их дэвэргэдэг балай авгайг бүнд мэддэг дээ

Холбоотой мэдээ

Back to top button