Нийгмийн
Чоно болон шилүүсний арьс тээвэрлэж явсан иргэдийг саатуулжээ
Хууль бусаар чонын арьс болон шилүүсний арьс тээвэрлэж явсан иргэдийг саатуулжээ.
Тодруулбал, БГД-ийн харьяат, 19-23 настай М,Б нар Өмнөговь аймаг Хан Хонгор сум Хондот багаас Toyota prius 20 маркийн машинд саарал чонын долоон арьс, шилүүсний хоёр арьс тээвэрлэж яваад саатуулагджээ. Тэд аравдугаар сарын 26-ны өдөр Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоогоор ийнхүү нэвтрэхийг завдсан байна.
Уг хэргийг ХУД цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.