ЧУУЛГАН: Чөлөөт бүсийн тухай хуулийг ЭЗБХ-нд шилжүүлэв
УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойшх хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцлээ.
“Алтанбулаг" чөлөөт бүсийг байгуулаад 17 жил, “Цагааннуур” чөлөөт бүсийг байгуулаад 14 жилийн хугацаа өнгөрсөн боловч хашаа хүрээ татах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар цөөн тооны худалдааны газар ажиллуулахаас өөр бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр дорвитой ажил хийгдээгүй. Бүтээн байгуулалт, үйл ажиллагааг өргөжүүлэх, хөгжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдэхэд эрхзүйн орчинг сайжруулах шаардлагатай гэж төсөл санаачлагч УИХ-ын гишүүд үзжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж дууссан дараа санал хураалт явуулахад олонх буюу 51.2 хувийн саналаар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Улмаар өнөөдрийн хэлэлцэх асуудал дууссан тул чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.