Гарцаар буцаж эргэсэн жолооч нарыг 20000 төгрөгөөр торголоо

Энэ сарын 26-нд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Орчлон сургуулийн урд байх явган хүний гарцаар том оврын дөрвөн жип машин явган хүний гарцаар буцаж эргэж буй дүрс бичлэг цацагдсан.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу хориглосон газарт буцаж эргэх, эсхүл ухрах үйлдлийг хийсэн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу тус машины жолооч нарт Тээврийн цагдаагийн албанаас шийтгэл оногдууллаа.
Дээрх гаргасан үйлдэл нь ёс зүйгүй үйлдэл тул та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, бусдын аюулгүй зорчих эрхэнд халдахгүй байх, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
БИ соёлтой бол БИД соёлтой, БИД соёлтой бол НИЙГЭМ соёлтой.
Иргэн та замын хөдөлгөөний дүрэм зөрчиж буй үйлдлийн талаарх мэдээллийг E-Police гар утасны аппликейшинг ашиглан илгээх боломжтой.
E-Police гар утасны аппликейшинг энд дарж татаж авна уу.
https://play.google.com/store/apps/details…













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20.000₮ торголоо ч гэх шиг... арчаагүй хуультай юмаа
ӨӨ, ЭРЭЛХЭГ ЗОРИГИЙГ НЬ ДЭЖЭЭД ШАГНАХ ТОГРОХ БИШ ШАГНАЖ УРАМШУУЛАХГҮЙ ДЭЭ.
Эзэн Чингисийн үрсад, дээд тэнгэр заяат, хиймортой өөр юу юу билээ Монгол хүн хорь биш хоёрзуун мянга төлнө. Харж байгаарай.
дүрэм зөрчсөн тохиолдолд хорин мянга бага байна өшөө торгуулийг авах хэрэгтэй бас цагаан зураас хэтэрч зогссон гарцан дээр зогссон автобусны буудал дээр зогссон жолооч бүр өндөр торгууд төлөх тусам дүрэм зөрчихөө байна...
хорин мянгаар торголоо гээд ямарч ялаа байхгуй торгууль д төлсөн хорин мянгаа таксинд яваад л бусдаас бинзений үнэ нэмэгдсэн гээд км ын үнээ нэмээд л олчихно ямарч ялгаа байхгуй торгуулийн үнэ их байх тусмаа хайран мөнгө гэсэн бодлоор дүрэм зөрчихөө байна... энэ бол үнэн шүү...