Гурван аймгийн таван суманд хээрийн түймэр гарч, 18580 га талбай шатжээ
Өчигдөр /2021.10.28/ гурван аймгийн таван суманд хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, Сүхбаатараймгийн Сүхбаатар сумын Баянгол багийн “Сөдийн худаг” гэдэг газар хээрийн түймэр гарч, 1400 га талбай шатсан байна. Мөн тус аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Усан хөл” гэдэг газар хээрийн түймэр гарч, 4500 га талбай шатжээ.
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Тариалант багийн “Хуурайн даваа” гэдэг газар хээрийн түймэр гарч, түймэрт 30 га талбай шатсан байна.
Дорнод аймгийн Булган сумын Баян-Уул багийн “Үүдийн жаран” гэдэг газар хээрийн түймэр гарч, түймэрт 12500 га талбай шатжээ. Мөн тус аймгийн Баян-Уул сумын Хар чулуут багийн “Хархираан-Эх” гэдэг газар хээрийн түймэр гарч, 150 га талбай шатжээ.
Нэгтгээд харвал, өчигдөр гарсан хээрийн түймэрт нийт 18580 га талбай шатсан байна.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.