Өлсгөлөн зарласан Э.Одбаярыг суллах шийдвэр гаргажээ

“No naadam” хөдөлгөөнийг санаачлагч, иргэн Д.Монголхүүг цагдан хорид буй. Түүнийг өмнө нь цагдан хорихоор ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид аваачих үед иргэн Э.Одбаяр тэргүүтэй хүмүүс очиж, хүчээр авч гарсан байдаг.
Тиймээс оргон зайлахыг завдсан хэмээн түүнийг цагдан хорьсон юм. Түүнчлэн түүнийг цагдан хорих төвөөс оргуулж, авч гарсан хэргээр иргэн Э.Одбаярыг мөн нэг сар цагдан хориод байна. Э.Одбаяр нь хоригдсон өдрөөсөө өлсгөлөн зарлаж буй гэх мэдээллүүд гарсан. Тэрбээр 20 гаруй хоногт юу ч идээгүй бөгөөд 10 гаруй кг турсан гэх мэдээллийг эх сурвалжууд өгсөн.
Тэгвэл Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Одбаярыг суллах шийдвэр дөнгөж сая гаргажээ. Энэ талаар тус шүүхийн эх сурвалжаас тодруулахад "Суллах шийдвэр гарсан нь үнэн. Яг ямар үндэслэлээр суллаж буй талаар албан ёсны мэдээллийг удахгүй өгнө” гэв.
Э.Одбаярыг нэг сар цагдан хорьсон бөгөөд суллагдах хугацаа нь арваннэгдүгээр сарын 04-нд дуусах байсан юм.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улсын тусгай хамгаалалттай онцгой обект уу Дайрч орж Хууль зөрчсөн Этгээдийг АН, Ардчилал, Хүний Эрх зарчлөө энэ тэр гэж Өөгшүүлж хамгаалж хашгирсаар байгаад Суллуулж байгааг юу гэж ойлгох уу, Манайхаас өөр Ардчилсан засаглалтай Улс орнууд Нам харьяалал, Албан тушаал харгалзахгүйгээр Хууль цаазаа дээдэлж Хуулиндаа захирагдаж, Хууль бүх Иргэд дээ адилхан үйлчилдэг, Гэтэл манайд Ардчилал Хүний Эрх гэдгээр Гэмт хэрэгтэнгүүдыг байнга Өршөөж суллаж, үгүй бол Хэлмэгдсэн нэр зүүж байдгаа ялангуяа АН-ынхан болих хэрэгтэй,
хэнд хэрэгтэй гэж им юм бичдэг байна
Хүн шиг залуу шиг ухаантай ёс зүйтэй байх л хэрэгтэй шүүдээ мал шиг адгүүс шиг байж болохгүй залуу хүнд зохихгүй ааш араншинтай юмаа чи