ЭДИЙН ЗАСАГ

ТОДРУУЛГА: Засгийн газар “Рио Тинто”-д 103 сая мод тарих шаардлага тавиагүй

Олон нийтийн сүлжээнд Оюу толгой төслийн өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хэлэлцээний хүрээнд Монголын Засгийн газраас “Рио Тинто” группт 103 сая мод тарих шаардлага тавьсан гэх мэдээлэл түгээд байна.

Энэ талаар “Рио Тинто” группээс албаны тодруулга авахад үгүйсгэлээ. Өөрөөр хэлбэл хэлэлцээний хүрээнд Монгол талаас мод тарих агуулгаар ямар нэг санал, шаардлага тавиагүй гэдгийг онцлов.


Оюу толгой төслөөс Монгол талд ирэх өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд УИХ-ын 92-р тогтоол батлагдсан. Уг тогтоолын хэрэгжилтийг хангах үүрэгтэй Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдаж, “Рио Тинто” групптэй хэлэлцээнд орж буй.

Хамгийн сүүлд “Рио Тинто” группээс:

  •  “Оюу толгой” ХХК-ийн 34 хувьд ноогддог 2.3 тэрбум ам.долларын өрийн 70 хувийг тэглэх
  • Оюу толгойн далд уурхайн хэтэрсэн зардалд менежментийн зардал авахгүй байх зэрэг саналуудыг Засгийн газарт тавиад байна.

Харин Засгийн газар саналыг шууд хүлээж авахаас татгалзсан байр суурийг илэрхийлсэн бөгөөд анхдагч зорилго болох 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтэйгээ илэрхийлээд байгаа юм.

М.ТЭНГИС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button