Ч.Бат-Эрдэнэ: Хууль бус 519 албан томилгоо хийснийг шалгалтаар тогтоосон

Ковидын тухай хууль хэрэгжиж эхэлснээр 1036 хүнийг төрийн албанд шалгалтгүйгээр шууд томилсон юм. Энэхүү хууль бус томилгооны асуудлаар ТАЗ -өөс мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шийдвэрлэх газрын дарга Ч.Бат-Эрдэнэ хэлэхдээ, “Хууль бусаар буюу Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчиж 519 томилгоо хийсэн байсныг шалгалтын явцад тогтоолоо. Үүний тулд 2021 онд Төрийн албан тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр нийт 87 ажлын хэсэг байгуулсан. Ингэхдээ 282 байгууллагын 2,543 төрийн жинхэнэ албан хаагчтай холбоотой хяналт шалгалтын болон маргаан хянан шалгах ажлыг зохион байгууллаа.
Мөн энэ ажлын хүрээнд 80 байгууллагын 55 албан хаагчтай холбоотой хууль зөрчсөн шийдвэр эрх бүхий албан тушаалтан гаргасныг тогтоож, хүчингүй болгож, хугацаатай үүрэг даалгавар өгч, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох арга хэмжээ авсан ” гэлээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төрийн албаны зөвлөл ямар ч арчаагүй газар ш дээ. Улс төрчдийн шалны алчуур болсон газар. Тийм л мундаг Төрийн албаны төв байгууллага байсан юм бол ийм нугалаа завхрал гарч байхад төрийн албан хаагчдаа яагаад хамгаалж чадаагүй юм бэ? Танай Баатазориг бол жинхэнэ новшийн амьтан, дотор нь ажиллаж байгаа та нар ч гэсэн новшнууд. Үхсэн хатсаны чинь маргаан шийдвэрлэх газар
Төрийн өмчийн компаниудад бүр хэрээс хэтэрсэн. Инженерийн орон тоон дээр янз бүрийн орчуулагч, дуучин гэх мэтийн хүмүүстэй. Дээр нь янз бүрийн хэрэгтэй хэрэггүй орлогч захиралтай.... Дандаа юуч мэдэхгүй новшнууд. Байгууллагад үсрээд л 4 жил ажиллаж байгаа...