Нийгмийн

МУГЖ Т.Чойжилсүрэн таалал төгсчээ

Монгол Улсын гавьяат жүжигчин Тогтохын Чойжилсүрэн таалал төгсчээ.

1931 онд Завхан аймгийн Идэр суманд төрсөн тэрбээр бага, дунд сургууль төгсөөд элдэв ажил хийсээр 1950 онд аймгийнхаа клубт орж дуу, бүжиг, хөгжмийн тоглолтуудад оролцож урлагийн гараагаа эхэлж байжээ.

1953 онд Ховд аймагт шилжин ирж аймгийн ХДТ-т жүжигчнээр орсон нь гавьяат жүжигчин Д.Найдан, С.Мэндээ, найруулагч Ч.Дашзэвэг нартай хамт ажиллах сайхан боломжийг олгожээ.1960 онд Соёлын яамны шийдвэрээр Хүүхэд Залуучуудын Театрт томилогдон ирж өндөр насандаа суутал жүжигчнээр ажилласан байна.

1970 он "Улаан дарцаг” ард

1979 он "Үүрийн цолмон” Должин

1981 он "Говь Хянганд тулалдсан нь” Цэвэлмаа

1983 он "Гарьд магнай” Дондогдулам хатан

1984 он "Зарлаагүй дайны оршил” Балжир

1993 он "Бор чоно” Паажий эмгэн

1993 он "Манай цүндгэр” олны хэсэг

1994 он "Еэ еэ шар Буд” Будын эмээ

2003 он "Ээждээ л үнсүүлэхсэн” Ерөөлийн ээж

2005 он "Зугтаарай” эмгэн

2017 он "Хоёр ертөнц” эмээ

2017 он "Чингисийн хүүхдүүд” Ханд зэрэг болон "Ус дээшээ урсдаг” ОАК Цэнд эмээ, "Мөрдөгч” ОАК Сүрэн эмээ зэрэг олон кинонд эмээ, ээжийн дүрүүдийг бүтээсэн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Um ma ni bad me hum

Холбоотой мэдээ

Back to top button