УЛС ТӨР

Д.Тогтохсүрэн: УИХ-ын гишүүд эгүүлэн татах асуудал бүлгээр яриагүй

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ, “Хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, Засгийн захиргааны хуулийн өөрчлөлтийн тухай хэлэлцсэн. Хоёрдугаарт, Монгол Улс БНХАУ хоорондын худалдааны хилийн тухай асуудлыг хэлэлцсэн.

Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах саналыг дэмжсэн. Засгийн газраас таван чиг үүрэгтэй байхаар оруулж ирсэн ч бид 11 чиг үүрэгтэй байхаар ярилцлаа. Мөн цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулна.

Манай улсын чөлөөт бүсийг хөгжүүлэх хүрээнд УИХ-аар ярилцвал дэмжинэ гэдэг шийдвэрт хүрлээ. Эм, тариа татан авах нөөцөд анхаарах чиглэлийг Шадар сайд С.Амарсайханд өгсөн. Энэ талаарх мэдээллийг Шадар сайд өгөх байх” хэмээлээ.

Мөн сэтгүүлчдийн асуусан асуултад хариулт өглөө.

-Нэр бүхий УИХ-ын гишүүдийн асуудлыг бүлгийн хурлаар авч хэлэлцсэн үү?

-УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлыг холбогдох байнгын хороо нь хэлэлцэнэ. Гэхдээ хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа гишүүний асуудлыг хэлэлцдэггүй. Хуулийнхаа хүрээнд шийдвэр гаргаад явдаг. Өнөөдөр бүлгээр УИХ-ын гишүүдийн гэмт хэрэг, эгүүлэн татах асуудал орж ирээгүй. Огт ярилцаагүй. УИХ-д асуудал орж ирсэн тохиолдолд л хэлэлцэнэ, ярилцана шүү дээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button