Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгаа хариуцах яамгүй байна гэдэг эмгэнэл

Урлаг, спортын зарим арга хэмжээг арваннэгдүгээр сарын 1-нээс нээж байгаатай холбогдуулан УОК, НОК хамтарсан мэдээлэл хийж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр яам шинээр байгуулах талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Муур хар байна уу, цагаан байна уу хамаагүй хулгана л барьдаг байх ёстой гэдэг шиг бид ямар бүтцээр ажиллах нь тийм сонин биш. Монгол Улс богино хугацаанд хөгжих ёстой. Тухайн цаг үед аль ч бүтцийг зохион байгуулах нь Засгийн газрын онцгой бүрэн эрхэд байдаг. Инфляци хариуцсан яам байхыг ч үгүйсгэх аргагүй. Шийдлээ хурдан гаргах нь туйлын чухал. Тиймээс хөшүүн биш хөрвөх чадвартай төрийн захиргааны байгууллага байх бодлого барина.
Хоёр яам байгуулна. Гадаад худалдааг хариуцсан яам алга. Боотууд нь, наадам нь мэргэжлийн хяналт нь, худалдан авах ажиллагаа нь Шадар сайдынх. Эдийн засгийг хэн хариуцаад байна вэ. Сангийн яам сангийн бодлогоо л хариуцаж байна. Хөгжил төлөвлөдөг, хөрөнгө оруулагчидтайгаа уулздаг, хувийн хэвшлүүдтэйгээ уулзаад яам байхгүй. Хоёр дахь сангийн яам болж болохгүй. Энэ бүтэц Монгол Улсад хэрэгтэй. Эдийн засгаа хариуцах яамгүй байна гэдэг бол эмгэнэл мөн.
Цахим бодлогын яамны хувьд олон олон хүнд суртал, жолооны үнэмлэхээс авахуулаад төрийн үйлчилгээний хүнд суртлууд багасаж байна. Тэгэхийн тулд цахим яам байгуулах ёстой. Орон тоог нэмэх биш хязгаарлах том бодлого. Цаашдаа замын цагдаа гэрлэн дохио зохицуулдаггүй байх түвшинд шилжих ёстой. Цахим яам байгуулснаар компанийг гар утсан дээрээ байгуулж чаддаг болох ёстой. Хурдлуулахын тулд л энэ бүтцийг хийж байна. Ерөнхий сайд болохдоо л зарлаж байсан” гэв.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сөнгийн яам яасаан.
Наадах чинь ерөнхий сайдын дугаар 1 ажил ! 9 нь бүх яамнаасаа мэдээлэл авч дээрээс нь харж байгаад удирддаг тул ерөнхий сайд нэртэй байдаг ! Үүргээ мэддэггүй нэг яам байгуулаад чихчих санаатай. Энэ улсын бүх зүйл үүнд эхний ээлжинд эдийн засаг тусгаар тогтнол сайжруулдаггүй юм гэхэд дордуулахгүй удирдах нь ерөнхий сайдын үүрэг ! 9 бол хамгийн чухал үүрэг гүйцэтгэгч !