Нийгмийн

Ч.Хүрэлбаатар: Даатгалын компаниудын ажлыг заавал төр авах албагүй

Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Энэ үеэр гишүүд уг хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “Төр данхайх тал руугаа явлаа. Хувийн, даатгалын компаниуд ашигтай ажиллаж байгаа учраас төр орж ирээд ажиллана гэж ярьж байна. Энэ хандлага буруу шүү.

Хувийн даатгалын компаниудаар явах ёстой. Ажил дутуу хийж байж магадгүй. Тэгвэл түүнийг заавал төр хийх албагүй. Хувийн компаниуд хийг л дээ. Илүү сайн ажиллаж байж даатгалын компаниуд томрох байх. 5000-аад хүн энэ салбарт ажилладаг болчихож. Албан журмын даатгалын тухай хуульд дутуу зүйл байгаа байх. Даахгүй нохой булуу хураана гэдэг замаар явах гээд байна.

Дутуу хийгээд байгаа зүйлийг нь гүйцэд хийлгэх байдлаар хуулиндаа өөрчлөлт оруулж болно шүү дээ. Хувийн хэвшлүүдээ намнах биш алдаад байгаа зүйлүүдээ хэлэх чиглэл рүү явах ёстой. Амаргүй цаг үед ажиллаж буй даатгалын салбарынхан хүрээгээ сайн тэлээсэй, эдийн засагт томхон байр суурь эзлээсэй, байр сууриа бэхжүүлээсэй гэдэг бодолтой байна. Хүчиндэх биш тойрч суугаад ярилцах ёстой. Цаашдаа эдийн засгийн зөв харилцаа тогтоосой гэж бодож байна. Нээлттэй сайн ярилцаж байгаад шийдвэрээ гаргаад яваасай.

Төсөл санаачлагч гишүүн А.Аюурсайхан хэлэхдээ “Даатгал ашигтай учраас төр орно гэж байгаа юм биш. Даатгалын компаниуд ашиггүй, зардал өндөр гэж яриад байгаа мөртлөө маш их мөнгө хэвлэл мэдээлэлд зарцуулж, үүнийг төлөө тэмцээд байгаа юм бэ. Даатгалын салбарт төр дэмжлэг үзүүлэх ёстой. Гэхдээ төрөөс бодлогын дэмжлэг үзүүлэх боломжтой. Тэр нь эдийн засгийн зөв харилцаа. 1.2 сая жолооч даатгалд хамрагддаг. Яагаад заавал тэдний карманаас мөнгө аргаж,  албадлагын аргаар хувийн компанид өгөх ёстой юм бэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button