ТАНИЛЦ: “Чингис хаан” одон хүртсэн эрхмүүд
Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, “Монгол бахархлын өдөр” “Чингис хаан” одон гардуулдаг уламжлалтай. Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд олгодог эл шагналыг одоогоор хэн, хэн хүртээд буйг сонирхуулъя.
“Чингис хаан” одон хүртсэн эрхмүүд:

2005 он: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
2006 он: Төрийн шагналт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав
2009 он: Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн
2010 он: Төр, нийгмийн зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж
2011 он: Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди
2012 он: УИХ-ын гишүүн асан Дамдины Дэмбэрэл
2013 он: Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содном
2014 он: Нэрт эрдэмтэн, физикч Хавтгайн Намсрай
2015 он: Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо
2016 он: Гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар
2017 он: Гавьяат тамирчин, Монгол улсын хөдөлмөрийн баатар олимпын аварга Найдангийн Түвшинбаяр

2019 он: Хүннү рок урсгалаар тоглодог “Хү” хамтлаг

2021 он: Монголын анхны сансрын нисгэгч, Монгол Улсын баатар, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаа
2021 он: Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.