
Монголын Үндэсний бөхийн холбооноос “Монгол бахархлын өдөр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан болох байв. Гэвч цуцалж, зохион байгуулах боломжгүй болсон талаар мэдэгдсэн. Тодруулбал УОК, НОК-ууд нэгдсэн ойлголт, шийдвэрт хүрээгүй хэмээн мэдээлсэн юм. Тэгвэл өнөөдөр орой /2021.11.04/ Шадар сайд С.Амарсайхан дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр “Иргэд олон нийтээс Монгол бахархалын өдрийн Бөхийн барилдааны талаар санал хүсэлтүүд ихээр ирж байна. ЗГ, УОК үндэсний бөхийн барилдааныг хойшлуулж, цуцлаагүй болно. Харин Үндэсний бөхийн холбооны тэргүүн н.Магалжав барилдаан зохион байгуулах бэлтгэл хангагдаагүй тул барилдааныг хойшлууллаа гэдгээ УОК-ын шуурхай штаб дээр хийсэн уулзалтын үеэр өөрийн биеээр мэдэгдсэн байна. УОК, НОК үзвэр үйлчилгээ, соёл урлаг зэрэг олон нийтийн арга хэмжээг холбогдох журмын хүрээнд, танхимын 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулах талаар иргэн аж ахуйн нэгжүүдийг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангаж, бүх талаар дэмжиж хамтран ажиллаж байгаа болно” гэжээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ШС Амарсайхан одоо болиочээ, бувтнаад л суугаад бх юм
Шаана биз, зөвшөөрөл өгөхгүй болохоор бэлтгэл хангагдахгүй нь үнэн шүү дээ, хариуцлагаас бултар аргыг яаж ийгээд л олох юм
Бэлтгэл хангадахгүй гэж юу байдаг юм допингиин асуудал л байгаа биз барилдах албаиай ч биш балиар үнэнч биш бөхөөр яах юм худлаа мөнгөөр барилддаг мангарууд одоо хүмүүс бөрөд дургүй болсон доо