УЛС ТӨР

Б.Баярсайхан, Д.Сумъяабазар нар ЯМАР хамааралтай вэ

"Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-нд байршуулсан төрийн 114.1 тэрбум төгрөг асуудалд ороод байгаа билээ.

Дээрх 114 тэрбум төгрөгийн 27 тэрбум нь “Эрдэнэс тавантолгой”-н мөнгө. Эл мөнгийг тус компаний ТУЗ-ын дарга Б.Баярсайхан тус банканд байрших боломжийг бүрдүүлсэн байх магадлалтай хэмээн хардагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, Б.Баярсайхан тус банкны хувьцаа эзэмшигчдийн нэг юм.

Тус банкны 56.9 хувийг Асашёрюү Д.Дагвадорж, 15.9 хувийг Хотын дарга Д.Сумъяабазар, 15.9 Б.Баярсайхан, 5.3 хувийг Ч.Маралмаа, 5.7 хувийг Японы хөрөнгө оруулалттай “UB DIVERSIFIED” LLC компани тус тус эзэмшдэг. Анх 2016 онд Д.Сумъяабазар, Б.Баярсайхан нарын нэр бүртгэлтэй байсан бол 2019 онд үлдсэн гурав нь хувь эзэмшигчээр нэмж бүртгүүлсэн байдаг.

Тэгэхээр анх эл банк Д.Сумъяабазар, Б.Баярсайхан нарынх байж байгаад Д.Сумъяабазар дүүгээ давуу эрхтэйгээр оруулж ирсэн.

Анх эзэмшигч байсан Б.Баярсайхан, Д.Сумъяабазар хоёрын холбоо хамаарал ихэд анхаарал татдаг. Иэд ямар хамааралтай хүмүүс вэ.

Б.Баярсайханы хувьд: 2010 оноос МАН-ын Бага хурлын гишүүн. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан. 2000 оны үед Япон компанид ажиллаж байсан нь Асашёрюү Д.Дагвадоржтой холбогдох сэжим болдог. Мөн Д.Сумъяабазар Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны сайд болуутаа түүнийг Эрдэнэс тавантолгой компанийн ТУЗ-ын даргаар томилсон.


Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Ingeed l khymyys khynii umnuus kheregt ordog yum daa.

Irgen
Irgen

Aaan zuzu...daanch tiim baiha...Undesnii Hugjliin Gazariin darga baihda ch estoi l neg novshiin gar baisin kkk

Холбоотой мэдээ

Back to top button