Б.Энх-Амгалан гишүүний ХАРДЛАГА

Өнгөрөгч баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан асар их уурсав. Тодруулбал тэрбээр, Говь-Алтай аймгийн Бугат сумын Биж багийн нутагт байх Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргааг БОАЖ-ын сайдын 2021 оны хоёрдугаар сарын 10-ний өдрийн А/45 дугаар тушаалаар Зүүн гарын дархан цаазат газар болгон нэрийг нь өөрчилж, захиргааг нь Ховд аймгийн Алтай сум руу шилжүүлснийг эсэргүүцэж, асуулга тавьснаар энэ асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцсэн юм.
Улмаар асуулгын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасантай мэтгэлцсэн. Сайдын зүгээс яагаад нэр өөрчилж, байршлыг шилжүүлсэн тухайгаа “Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаа Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн талд байсан нь асар их зардал чирэгдэлтэй байсан. Тухайлбал, Цагаан толгойн постод Тахийн талаас нэг талдаа 260 км замыг туулж очдог бол Ховд аймгийн Алтай сумаас 130 км зам туулж очно. Мөн Ховдын Алтай суманд хамгаалалтын захиргааг байршуулснаар албан хаагчдын хүүхдүүд нэг сургууль, нэг ангид суралцан ерөнхий боловсрол эзэмших боломж бүрдэнэ” хэмээж байгаа юм.
Харин Б.Энх-Амгалан гишүүний хувьд “байршлыг өөрчилж холдуулаад, дархан цаазат гэх нэршлийг авч хаяж байгаа нь хяналтыг султгаж байна. Мөн ухах гэж шунахайрч байна хэмээн хардаж байгаагаа хэлж загнав. Н.Уртнасан сайдыг гишүүдэд болоод өөрт нь хариулт өгөх бүрт битгий худлаа яриад байгаа хэмээн асар ихээр уурсан хилэгнэсэн юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Уртнасангийн нүгэл нүдээрээ цувах өдөр ирнэ
Дарханы замыг оршуулгын зам болгосон нөхөр дөө. Чиний нүгэл нүдээрээ гарах өдөр ирнэ.