ТАНИЛЦ: Томилгооны сонсголоор орох Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүд

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг өнөөдөр 14.00 цагт УИХ-ын Хууль зүйн байнгын хороо зохион байгуулна. Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд 24 хүн нэр дэвшсэнээс таван гишүүн олонхын санал аваад байгаа юм.
Ц.Давхарбаяр
Боловсрол: МУИС-ийн НУФ-ийн эрх зүйн ангид суралцаж, эрх зүйч дээд боловсрол эзэмшсэн, 1993 онд элсэж, 1988 онд төгссөн (бакалаврын зэрэг).
Д.Ариунтуяа
Боловсрол: БНСУ-ын Кенхи Их сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. 2006-2009, МУИС Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 1996-1999 бакалавр, ММИС монгол судлаач мэргэжлээр, бакалавр 1992-1996
Д.Мягмарцэрэн
Боловсрол: ОХУ-ын ДЯЯ-ны Санкт-Петербург хотын их сургуулийн адьюнктур 2003-2006 он. Хууль зүйн доктор (Ph.D) Цагдаагийн академийн магистрантур 2000-2002 он. Хууль зүйн магистр. Цагдаагийн дээд сургууль 1991-1995 он. Хууль зүйн дээд боловсрол. 23 дугаар дунд сургууль 1980-1990 он. Бүрэн дунд боловсрол.
Х.Хашбаатар
Боловсрол: 1999-2001 онд, Цагдаагийн академи Хууль зүйн магистр, 1993-1997 онд, Цагдаагийн дээд сургууль Хуульч, эрх зүйч, 1990-1991 онд, Цагдаагийн дунд сургууль Эргүүлийн цагдаа
Д.Эрдэнэчулуун
Боловсрол: 2008 ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийг хууль зүйн ухааны магистр зэрэгтэй, 1984-1990 ЗСБНХУ (хуучин нэрээр)-ын Эрхүү хотын Улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр, бакалавр зэрэгтэй төгссөн.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.