НийгмийнСПОРТ

Э.Оюунболд, Н.Батсайхан, Б.Хадбаатар, Б.Уртнасан нараас допинг илэрснийг МҮБХ-ноос албан ёсоор зарлав

Өнөө жил улсын наадамд шөвгөрсөн дөрвөн бөхөөс допинг илэрсэн билээ. Улмаар B сорьцоо шинжлүүлэх хүсэлт өгөх эсэхийг харгалзаж байгаад нэрийг нь зарлахаа МҮБХ-ноос мэдэгдсэн. Тэгвэл дээрх бөхчүүд B сорьцоо шинжлүүлээгүй тул допинг хэрэглэсэнд тооцон, МҮБХ-ноос албан ёсоор зарлав.

МҮБХ “Манай холбооноос допингийн шинжилгээний талаар Допингийн эсрэг мөрдөгдөж байгаа журмын дагуу 2021 оны аравдугаар сарын 28-ны өдөр олон нийтэд мэдээлсэн.

Журамд заасан хугацаанд 1 бөх В сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ МҮБХ-нд утсаар мэдэгдсэн боловч Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад өргөдлөө хүргүүлээгүй, сорьц шинжлүүлэх төлбөрөө шилжүүлээгүй байна.

Мөн зөрчил гаргасан 1 бөх шинжилгээний хариугаа авахгүй байсан тул МҮБХ-оос түүний оршин суудаг хаягийг олж, албан ёсоор шинжилгээний хариуг хүргэж өгсөн.

Иймд 2021 оны наймдугаар сарын 18-ны өдөр допингийн шинжилгээ өгсөн 18 бөхөөс улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын шинжилгээний хариуг үндэслэн допингийн зөрчил гаргасанд тооцож байна. Эдгээр бөхчүүдэд тооцох хариуцлагыг МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэж тогтооно” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хэнд хэрэггүй зовлогонууд допинг уусан ч яадгийн

монгол
монгол

ОБОГЫН БӨХИЙН ЗАМНАЛ ҮҮГЭЭР ДУУСГАВАР БОЛНО БИЗ ДЭЭ ОДОО БОЛЬСОН НЬ ДЭЭР ААВ ЭЭЖИЙН ӨГСӨН НЭРИЙГ ДОПИНГБОЛД БОЛГОЖ СОЛИЛОО

Иргэн
Иргэн

Оюунболд угаасаа допингийн аагинд түрүүлсэн хүн л дээ.Одоо энэ нөхөр барилдсан ч амжилт гаргахгүй.Допинг байнга хэрэглэсээр байж гуя нь цоохортон,шуугдчихсан байгаа биз дээ..Содном хамт шинжилгээ өгье гэхээд илэрхий хавчиганаж х�##�гаад байсан биз дээ. Багаасаа башир арга хэрэглэж Бат-Эрдэний нүүрээр булхайгаа булж явсаар мухардаж цаашаа явах замгүй болсон байна.

иргэн
иргэн

анх түрүүлж арслан цол авахдаа хэрэглэсэн байна даа хөөрхий,аав ээжийгээ боддоггүй ,аав ээж нь чгэсэн тэнэг хүүдээ ташуур өгдөггүй,худ�##� хуурмаг юм бүхэн хэзээд илэрдэг гэдгийг харууллаадаа,

За мэдэхгүй ээ.ккк
За мэдэхгүй ээ.ккк

Оюук минь чи даанч яавдаа

Irgen
Irgen

Ene bol zugeer l Monhbat, Tserentogtoh, Hadbaataar avarguudiig bohiin zuleg nogoon devjeenees holduulsan tanil tehnologi, helber n doping bologoos Uls huvisgaliin 60.70.80.90 bugdiig avsan, odoo 100 jiliig ymarch une tseneer hamaagui avah, tsaashid bnga bj tsolnii naimaagaa urgeljluuleh gesen ter hunii, ter hureeleliinhnii l hort yvuulga, UBS

Цэ ван
Цэ ван

Яг ямар хориотой эм энэ бөхчүүдээс илэрсэн бэ? Допинг допинг л гэнэ. Олон улсын допингийн эсрэг хорооны шагса�##�тад орсон Хориотой Яг ямар эм илэрчив. Олон улсын жишгээр бол шинжилгээнээс илэрсэниэмийг заав�##� зарладаг. Толгой өвдөх, бэртлээ түргэн эдгээх гэж уусан эм нь энэ жагса�##�тад орсон ч байж болох. Тэр нь шинжилгээгээр гарахад л допинг хэрэглэсэн гэж гарна.
Зүгээр л яг ямар эм хэрэглэсэн нь шинжилгээгээр гарав гэдгээ л зарла зүгээр.

Холбоотой мэдээ

Back to top button