УЛС ТӨР

Н.Учрал: Койны арилжаанд найман их наяд төгрөг орчихсон

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ -ийг хийж байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Нэг ч гишүүн улс орноо технологийн дэвшлээс хоцрооно гэж бодохгүй байхгүй. Бусад орнуудад виртуал хөрөнгийн хууль амжилттай хэрэгжиж байгаа тохиолдол бий юу. Түүнээс эл хуулиндаа тусгаж чадсан уу. Хууль хэрэгжсэнээр хувийн хэвшилд хэрхэн нөлөөлөх вэ.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал: Төр ямар нэгэн байдлаар тусгай зөвшөөрөл олгоод ажиллаж байгаа зүйл огт байхгүй гэдгийг сайн ойлгох ёстой. Энэнээс үүссэн эрсдэлийг төр хүлээхгүй. Блокчейнд бүртгэгдэж буй виртуал хөрөнгө бол бүхэлдээ шинэ санхүүгийн арга хэмжээг гэдэг утгаар нь Монгол Улс хориглох бололцоо байхгүй. “Pair to pair” буюу иргэд хоорондоо харилцаж байгаа харилцаанд шууд хяналт тавих боломжгүй. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хэнээс аваад хаашаа очсон бэ, дансаар бэлэн мөнгө болоод гарч ирж буй үеэс нь авахуулаад өмнө нь хэнээс хэнд шилжсэн бэ гэдэг бүртгэл блокчейнд бичигдээд явж байгаа. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хуулийг гаргах цаг хугацааны хувьд бэрхшээлтэй байсан. Нэг талаас ФАТФ-ын зөвлөмж ирчихсэн, нөгөө талаас одоогийн найман биржээр дамжууулаад найман их наяд төгрөг орчихсон. Иймээс иргэдийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай хэмээлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Цаг хугацаа их алдаж байна шүү. Энэ хооронд хэдэнч хүн мөнгөөрөө хохироо вэ.

Холбоотой мэдээ

Back to top button