С.Чинзориг: Эхнэр нь дээд шүүхэд ажилладаг хүнийг дэмжихгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийн томилгооны асуудлыг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн дотор өөрсдийн итгэл үнэмшлээр дэмжихэд хүндрэлтэй хүмүүс байна. Д.Ариунтуяа нэр дэвшигчийн ах нь нийслэлийн захиргааны шүүхэд ажилладаг гэж байна. Энэ нь цаашид ашиг сонирхлын зөрчил болохгүй юу. Д.Эрдэнэнчулуун нэр дэвшигч манай гэр бүлийн хүний асуудал ороод ирвэл татгалзана гэх юм. Татгалзсанаар энэ асуудал шийдэгдэхгүй. Гэр бүлийнх нь хүний хамаарал бүхий олон шүүгч бий. Мөн Д.Эрдэнэчулуун нэр дэвшигч ШЕЗ-ийн гишүүнээр зургаан жил ажилласан. Сонгон шалгаруулж нэр дэвшүүлсэн олон шүүгч ажиллаж байгаа байх. Шүүгч бус гишүүд шүүгчтэй ямар нэг байдлаар хамааралгүй хүмүүс байх ёстой. Ах нь захиргааны, эхнэр нь дээд шүүхэд, өөрөө ШЕЗ-ийн гишүүнээр зургаан жил ажиллаж, шүүгчийг сонгон шалгаруулах, нэр дэвших ажлыг гардан зохион байгуулж байсан хүнийг дэмжихгүй гэлээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ эргүү хаанаас сонгогдсон юм бэ,