УЛС ТӨР

Даргыг нь МАН-ынхан авч, өрийг нь ард түмэн төлөх УБТЗ

Өчигдрийн /2021.11.18/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УБТЗ 47.3 тэрбумыг 2021-2025 онд улсын төсвөөс төлөхийг гишүүд дэмжив. Ингэснээр эрх баригч МАН-ынхны дэглэсэн сцен амжилттай хэрэгжлээ.

Засгийн газрын лобби хүрээнд УИХ нь ОХУ-д буулт хийж, 130 тэрбум төгрөгийн зээлийг хааж өгөх тохироонд хүрсэн гэх яриа үндсэндээ баталгаажиж байна. Нэг ёсондоо ОХУ-ын талаас “Уг зээлийг танай улс хариуцвал бид Х.Хэрлэнг томилно” гэх шахалтыг үзүүлж, түүнийг нь манай тал аль хэдийн хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ өчигдөр бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг шиг дүрчилсэн тоглолт хийх аяглаж жүжиг амжилттай дэглэгдэж өндөрлөв.

Жүжиг гэсэн нь учиртай. Өмнө нь хоёр ч удаагийн УИХ-ын чуулганаар УБТЗ-ын асуудлыг хаалттай хэлэлцэхээр болж алх цохиж, хөшгөө хаасан ч хэлэлцээгүй. Харин өчигдөр Ш.Адьшаа гишүүн хаалттай хэлэлцэх горимын санал гаргасан ч гишүүд дэмжээгүй. Улмаар нээлттэй хэлэлцсэн. Яагаад гэнэт олон нийтэд нээлттэй тод хэлэлцэж дүр эсгэх шалтгаан гарч ирэв. Ердөө л дэглэсэн жүжиг. Хаалттай хэлэлцээд өр ширээ иргэдийн халааснаас авахаар болчихвол олон нийтийн хэл амны бай болох болгоомжлол байсан нь гарцаагүй.

Жүжгийн төгсгөлд МАН-ынхан УБТЗ-ын даргын суудлын авч, ард түмний халааснаас 47 тэрбум төгрөг тэмтрэх сцен амжилттай хэрэгжлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

гадаад хэргийн сайд Англи хэл дээд түвшинд мэддэг байх... ер. сайд бас.. ерөнхийлөгч үхэр байсанч болно .. Хамтарсан Төмөр замын захирал Орос хэлээр хуцдаг байх шаардлагатай .. энд Хүрэлсүхийн эрх ашиг чөтгөр лүүгээ тонилог

м
м

гадаад хэргийн сайд Англи хэл дээд түвшинд мэддэг байх... ер. сайд бас.. ерөнхийлөгч үхэр байсанч болно .. Хамтарсан Төмөр замын захирал Орос хэлээр хуцдаг байх шаардлагатай .. энд Хүрэлсүхийн эрх ашиг чөтгөр лүүгээ тонилог

Умшагч
Умшагч

Урнаа, СЦЕН гэж юуг хэлээд бнаа. Айхавтар гадаад үг шиг бн. Мань мэтдээ тааруулаад бич л дээ хөө. Тал хуудас юманд 2 удаа таарлаа.

Холбоотой мэдээ

Back to top button