НийгмийнУЛС ТӨР

М.Оюунчимэг: БНСУ-д манай улсын 37 мянган иргэн хөдөлмөр эрхэлж байна

УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар яг одоо Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Азийн хөгжлийн банкны судалгаанаас харахад манай улсад хөдөлмөр эрхлэх идэвхтэй хүн амын ажилгүйдэл өндөр байна гэж гарсан. Энэ нь нэгдүгээртхаламжийн бодлого, хоёрдугаарт Засгийн газраас тодорхой арга хэмжээ авахгүй байгаатай холбоотой. Сүүлийн жилүүдэд 25-34 насны залуус БНСУ, Япон улс руу ажиллахаар гарч байна. БНСУ-д 37 мянган иргэн ажил хөдөлмөр эрхэлж байна. 2019 онд Япон улс руу дадлагажигч ажилтан гэдгээр гарсан. Харин цар тахалтай холбогдуулан Солонгос улс руу богино хугацааны гэрээгээр ажиллах иргэдийн тоо багассан гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button