НИЙГЭМ

Баянголд 10, Баянзүрхэд 15, Чингэлтэйд 5 шинэ хороо байгуулах санал иржээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өчигдөр боллоо. Хурлаар хэлэлцсэн асуудлуудын нэг нь нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн анхан шатны нэгж хороодыг хуваах, өөрчлөн зохион байгуулах тухай байв.

Дээрх дүүргүүдийн зарим хорооны хүн ам, өрхийн тоо хэт олон байгаагаас ачаалал ихсэж, иргэдэд хүрэх үйлчилгээнд хүндрэл учирч буй тухай саналыг ирүүлсний дагуу энэхүү асуудлыг боловсруулжээ. 

Нийслэл Улаанбаатар хот өдгөө 171 хороотой. Тэдгээрийн хүн ам, өрхийн тоо, газар нутгийн хэмжээ харилцан адилгүй байгаагаас зарим хороог хуваах, шинээр байгуулах зэргээр ачаалал тэнцүүлэх саналыг тухайн хороо, дүүргээс ирүүлсэн байна. Баянгол дүүргийн 25 хорооноос 12 хороог хувааж, шинээр 10 хороо байгуулж, нийт 35 хороотой болох санал ирүүлсэн бол Баянзүрх дүүргийн хувьд 28 хорооноос 17-г хувааж, шинээр 15 хороо байгуулан 43 хороотой болох санал ирүүлжээ. 

Харин Чингэлтэй дүүргийн 19 хорооноос таван хороог хувааж, шинээр мөн таван хороо байгуулж, 24 хороотой болох саналтай байгаа юм. Нийтдээ 34 хороог хувааж, 30 хороо шинээр байгуулснаар нийслэл хот 201 хороотой байхаар санал боловсруулсан байна. 

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн гишүүдийн хувьд анхан шатны нэгжид ачаалал өндөр байгааг ойлгож буйгаа илэрхийлээд, хороо байгуулах зардал, хороодын байр, ажиллах боловсон хүчний цалингийн зардал болоод бусад зардлын тухайд шийдэл гаргах шаардлагатайг санууллаа. Улмаар уг асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэхээр болжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
УБ хотын иргэн
УБ хотын иргэн

Төрөөс гарах зардал өсөх байх даа, уг нь нэг ажилтны хөдөлмөрийн бүтээмжийг бодитоор гаргаж, тооцоо судалгаагаа шинжлэх ухаанчаар бодвол ингэж их хувааж, шинэ орон тоо бий болгож, төрийн бүтцийг данхайлгах хэрэггүй баймаар. Улам данхайсан бүтэцтэй, зардал өндөр болох нь дээ. За тэгээд хорооны хаяг өөрчлөгдөхөөр дагаад компаниуд дахиад л хаягаа өөрчлүүлэх гээд давхар давхар зардлууд гарна даа, яасан ч хэцүү юм бэээээ

Холбоотой мэдээ

Back to top button