Нийгмийн
АИ-92 шатахууны үнэ 70 төгрөгөөр ӨСЖЭЭ

Сошиал орчинд зарим шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгдсэн байна гэх мэдээлэл түглээ. Энэ мэдээллийн мөрөөр хотын төвд байрлалтай “Петровис”, “Шунхлай”, "Тэс”, "Сод Монгол”, "Жаст”, “МТ”-ийн шатахуун түгээх станцуудын үнийн мэдээллийг шалгав.
Ингэхэд АИ-92 шатахууны үнэ зарим шатахуун түгээх станцуудаар литр тутамдаа 2150 төгрөг байсан бол 2220 төгрөг болж нэмэгдсэн байна. Тухайлбал, "Тэс”, "Сод Монгол” шатахуун түгээхийн үнэ ийн нэмэгджээ. Энэ нь литр тутамд 70 төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт аж.
Харин “МТ”, “Петровис”, “Шунхлай”, "Жаст” колонкод АИ-92 шатахуун 2150 төгрөг буюу үнэ хэвээрээ байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
за арай2 одоо ингээд ахуйн хэрэглээний зүйлс нь бүгд үнээ нэмчихнэ!!!