Шорон руу ачигдсан Э.Бат-Үүл хүүгээрээ дамжуулж үг дайжээ

УИХ-ын гишүүн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар захирагч зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Э.Бат-Үүл нарын хүмүүст ял оноож, хорих анги руу авч явсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл мөн эл хэрэгт холбогдож, торгох ял сонссон Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай шүүхийн гадна мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнөөдөр аавыг минь хилс хэрэгт гүтгэлээ. Огт оролцоогүй, өөрөө ч мэдээгүй байсан хэргийнхээ төлөө яллууллаа. Би аавынхаа төлөө тэмцэнэ.Шударга бус үйл явдал боллоо. Бид эцсийг нь хүртэл явна. Давж заалдана. Миний аав хэлэх үгээ надад бичиж үлдээснийг уншиж өгье.
“Хэрэг, хохирол хоёрыг над дээр зохиолоо. Шударга ёсны төлөө тэмцэнэ. Шүүхийн хараат бус байдлын төлөө тэмцэнэ. Гэр хорооллынхоо төлөө тэмцэнэ. Улс төрийн тэмцэл хийж байх хугацаандаа хэнийг ч гүтгэж, гутаан доромжилж байгаагүй. Монголд ардчилал ялна” гэж хэлүүллээ.
Миний аав 30 гаруй жил энэ эх орны төлөө тэмцлээ. Энэ хэргийг зохиож, хийлцсэн хүн болгонтой нэгийгээ үзэж, арга хэмжээ авна. Бүгдийг чинь. Заавал ялна. Нэг ширхэг мөнгөний хохирол гараагүй. Шүүхээ хүндэтгээд өнөөдрийг хүртэл чимээгүй байсан. Миний аав биеийн байдал муу байгаа. Саяхан гэмтэл авсан” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бат- үүл дарга одоогийн хотын даргуудын хажууд хийсэн гавьяа бий
Өмнөх хотын дарга нараас хамгийн их ажил хийсэн ч хамгийн их ял авлаа,бусад нь бага хийж их идсэн байх шүү
Хуулийн за�##�тад аваад явдаг бүх өвддөг сонин шүү,Шоронд орохоороо бүгд л өвчтэй болчих юмдаа.Шүүх хэрэг хийсэн болохоор ялласан байх даа
Өвлийн хүйтэнд ачигдсан баатрыгаа өрөвдөвч дахин төлөвлөтийг хүлээсээр хашаандаа мод ч тарьж байшингаа ч янз�##�ж чад�##�гүй 10-аад жил болж ганц хөрөнгө болох газрын үнэ унасаныг бодохоор өөрийгээ ч бас өрөвдөх юм
Ардчиллынхан дотроо улс орноо гэсэн сэтгэлтэй юм хийсэн хүн нь Батүүл байх шүү.Идэж уугаад улсад хохирол учруулаад байсан нь гайгүй болов уу. Ямар хэрэг хийсэн, учруулсан хохирлын хэмжээг ард түмэнд ил тод мэдээлэх хэрэгтэй дээ. Улс орныг уруудуулан доройтуулсан жинхэнэ эздийг нам харг�##�захгүйгээр шүүн тогтоож ард түмэнд учруулсан хохирлын хэмжээг мэдээлж зохих шийтгэлийг өгөх.