Дарханы зам хугацаандаа ашиглалтад орох боломжгүй гэв

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын засварын ажил үргэлжилж буй. Ашиглалтад орох төлөвлөсөн хугацаа нь ирэх 11 дүгээр сар боловч хугацаандаа амжихгүй болсон гэдгийг салбарын сайд хэллээ. Тодруулбал, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Автозамын бүтээн байгуулалтын ажил 35 хувьтай явж байгаа. Гүйцэтгэгч байгууллага хугацаандаа дуусгана гэсэн боловч бодит байдал дээр тийм боломж харагдахгүй байна” гэсэн юм.
Дарханы автозамыг таван багц болгон тендер зарлаж таван компани гүйцэтгэж байгаагийн хоёр, тавдугаар багц удаашралтай, бусад гурван багцын зам хэвийн тавигдаж байгаа бөгөөд төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орох боломжтой. Харин удаашралтай байгаа хоёр багцын ажил ийм байдалтай үргэлжилбэл гэрээгээ цуцална гэдгээ салбар яамнаас илэрхийлээд байгаа аж.
Т.САНТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.