ТОДРУУЛГА: 11 мянган бууз хийж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тараасан

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бууз хийж тараасан залуус нийгмийн сүлжээнд олны талархлыг хүлээгээд байна. Энэ сайн үйлсийн эзэд бол "Амжилтын гэгээн од" ТББ бөгөөд холбогдож мэдээлэл тодрууллаа.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бууз хийж тараасан ажил тань олны анхааралд өртөж талархал хүлээж байна. Жил бүр ингэж тусладаг уу?
-Бид шинэ жилээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бэлэг өгсөн. Энэ удаад цагаан сараар ахмад настай хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бууз хийж өглөө.
-Хэчнээн бууз хэдий хугацаанд хийсэн бэ?
-Манай төрийн бус байгууллагынхан нийт 11 мянган буузыг хоёр өдрийн турш хийсэн. Хадгалах газар байгаагүй учраас шөнөдөө хөлдөөгөөд маргааш нь буюу нэгдүгээр сарын 18-ны өдөр бүх айлууддаа тарааж дуусгасан.
-Бууз хийх материалын мөнгийг хаанаас гаргасан бэ?
-Хандиваар цугларсан мөнгөн дээрээс бид цалингаасаа мөнгө хурааж бүрдүүлсэн.






АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Xegjliin berxsheeltei xumuusiig bayarluulj buyantai saixan uils xiij bui edgeer zaluus#aa amjilt xusie Ta buxnii xiij bui enexuu xumuunlegiin ajil uils olon xumuusiig bayarluulan setgeliin gal asaax bolnoo
Оронд нь хөдөлмөрийн бааьар жүжигчин. мэдээ уншдаг гавьяатуудад өгөхгүй
Баячууд өөрсдөө махаа аваад хүнээр хийлгэх боломжтой
Ямар схан сэтгэл вэ буян чинь 1000 тумээр уржиг ийм хунд цаг уёд ийм схан ажил хж бдаг эрч хучээр дуурэн бж өшөө олон хумуусийг баярлуулрай
Сайхан сэтгэлтэй з�##�ууст баярл�##�аа.