ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Эртний хүүхдийн булшнаас олдсон бөмбөр анхаарал татаж байна

Их Британиас хүүхдийн эртний булш олдлоо. Булшинд бас жижиг бөмбөр олдсон нь анхаарал татаж байгаа юм. Булш нь таван мянга орчим жилийн настай аж. Булшийг анх 2015 онд олж илрүүлсэн ч Британийн музейд болох “Стоунхенжийн ертөнц” хэмээх үзэсгэлэнд анх удаагаа олон нийтэд дэлгэн үзүүлэх юм байна.

Булшнаас олдсон бөмбөр нь Британийн арлуудаас олдсон хамгийн чухал урлагийн бүтээлүүдийн нэг хэмээн Британийн музей онцолж мэдээллээ.

“Аллен Археологи” /Allen Archeology/ компанийн ажилтнууд 2015 онд Английн хойд хэсгээс эл булшийг олж илрүүлсэн юм. Булшинд 3-12 насны гурван хүүхдийн шарил байжээ. Үлдсэн ясны байрлалаас харвал, хүүхдүүд хоорондоо маш ойрхон байсан ба тэврэлдсэн эсхүл хөтлөлцсөн мэт байдалтай олдсон аж. Хүүхдүүдтэй хамт булшлагдсан бөмбөр нь үнэндээ хөгжмийн зэмсэг биш гэдгийг эрдэмтэд онцлов. Бөмбөр нь урлагийн бүтээл эсхүл зүгээр л хүүхдийн тоглоом гэж дүгнэжээ. Бөмбөрийг хамгийн том хүүхдийнх нь толгойн тус газар  байршуулсан ба хажууд нь ясан саваа, жижиг хэлбэрийн бөөрөнхий шохой байжээ.

Бөмбөр нь дөрөв дэх удаагийн олдвор ба өмнө нь Стоунхенжээс 380 км-ийн зайд бас бөмбөр олдож байсан юм. Неолитын эрин үед Английн оршин суугчид нас барагсдыг шатаадаг байсан. Харин хүүхдийн булш бол өөрөө гайхалтай олдвор хэмээн мэргэжилтнүүд онцолж байна.

Бөмбөр дээр шинэ чулуун зэвсгийн үеийнх шиг гоёл чимэглэлийг санагдуулам гоё сийлбэр байгаа аж. Өмнө нь, зөвхөн Ирланд болон Шотландаас олдож байсан. Эрт дээр үед Их Британи, түүнчлэн Ирландын оршин суугчид хол зайтай оршин сууж байсан ч бие биетэйгээ маш ойр дотно харилцаж байсны нотолгоо нь энэ байж магадгүй гэгдэж байна.

(Эх сурвалж: PlanetaNovosti)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button