ЭДИЙН ЗАСАГ

ОХУ эдийн засгийн хоригт орсон учраас криптовалют ашиглахаар зэхэж байна

Ням гарагт Украины Дижитал өөрчлөлтийн сайд Михайло Федоров бүх томоохон крипто биржүүдэд Оросын хэрэглэгчдийг хаахыг уриалав. Гэвч хамгийн том криптовалютын бирж болох Binance дээр дайнтай уялдуулан оросын хэрэглэгчдийн дансыг хаахгүй гэсэн үр дүн гарчээ.


Михайло Федоров "Зөвхөн Орос, Беларусийн улс төрчидтэй холбоотой хаягуудыг царцаах төдийгүй энгийн хэрэглэгчдийг хорлож, хаах нь зүйтэй" гэж тэр Twitter хуудсандаа жиргэжээ. Учир нь ОХУ дэлхийн эдийн засгийн хоригт орсон учраас барууны хориг арга хэмжээг тойрон гарахын тулд криптовалют ашиглахыг оролдоно гэсэн таамаглалтайгаар энэ ажлыг уриалаад байгаа аж.


ОХУ-Украин хоёрын дунд дайн дэгдэж байгаа нь дижитал мөнгө буюу крипто зах зээлийн бүтээгдэхүүний ханшийг өсөхөд хүргэжээ. Ерөнхийдөө дэлхийн зах зээлд койны чарт үргэлж улаан байх уу, ногоорох уу гэдгийг Bitcoin-ы ханшаар мэдэх боломжтой байдаг. Тэгвэл дэлхийн хамгийн том криптовалют болох Bitcoin нэг үе шатанд 15 хувиар өсч 43,000 гаруй ам.долларт хүрчээ. Дараагаар нь Ethereum 10 гаруй хувиар өссөн байна. Үүнийг шинжээчид ОХУ-ын иргэд эдийн засгийн хоригт орсон учраас койны зах зээлд орж байна гэж үзжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button