ФОТО: Ерөнхийлөгч, Н.Учрал нарын гишүүдийн санаачлагаар "Бодлогын зөвлөл"-ийг байгууллаа

УИХ-ын гишүүн Н.Учрал, Д.Цогтбаатар болон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн байхдаа Монгол улсад мэдээллийн технологийн гарааны бизнесийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай хуулийн төслийг санаачлан Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн билээ.
Хуулийг батлан хэрэгжүүлснээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах, салбарын стартап компаниуд үйл ажиллагаагаа явуулах таатай орчныг бүрдүүлж, юникорн компани болох нөхцөлийг нээх эрх зүйн орчныг бий болгон валютын урсгалыг Монголдоо төвлөрүүлэх боломжтой болох юм.
Мэдээллийн технологийн салбарын хөгжил, эрх зүйн орчныг бэхжүүлэхэд хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын оролцоог дэмжих, мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангах зорилго бүхий "Бодлогын зөвлөл"-ийг байгууллаа. УИХ-ын гишүүн Н.Учрал “Бодлогын зөвлөл”-ийн гишүүдтэй өнөөдөр уулзалт хийж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Боов Учр�##� чи �######�аад өг за.