СПОРТ

“Дэрэн” клуб “Супер цом”-ын аварга анх удаа боллоо

Монголын хөлбөмбөгийн талбайн улирлын нээлт болгож өнгөрсөн жилийн “Hisense” дээд лигийн шилдгүүд болох “Атлетик 220”, “Дэрэн” багууд "Супер Цом"-ын төлөө тоглолоо. Тоглолтын гарааны бүрэлдэхүүнээс харахад “Атлетик 220” гол тоглогчдоо өвлийн солилцоо наймааны цонхоор явуулсан ч Япон улсын легионер тоглогчдоор хүчээ зузаатгасан байв.

4 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Харин “Дэрэн” клубийн хувьд Монголын 23 хүртэлх насны шигшээ багийн шилдэг тоглогч нараас гадна, лигт шинэ өнгө төрхийг авчирсан Орос довтлогч Павел Захаровын хамт БНСУ-аас легионеруудыг авчирсан байлаа.

2 хүн, хөл бөмбөг тоглож буй хүмүүс, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Хоёр багийн тоглолт үндсэндээ хоёр үеийн турш өндөр хэмнэлтэй өрнөж, тэр дундаа Дэрэн клубийн залуус бэлтгэлжилт өндөр байгаагаа харууллаа. Дэрэн клубээс Б.Өсөх-Ирээдүй эхний хагаст тооны харьцааг нээж, Павел Захаров хоёрдугаар хагаст торгуулийн цохилтоо амжилттай болгосноор 2:0-ийн харьцаатай өрсөлдөгчөө буулган авч "Супер цом"-ын эзэд боллоо. Энэ нь тэдний насанд хүрэгчдийн түвшинд өргөж байгаа анхны цом.

14 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Тус тоглолтын шилдэг тоглогчоор Б.Өсөх-Ирээдүй тодорлоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Mongolian Michelle Obama
Mongolian Michelle Obama

Wow ???? Congratulations, Usuh- Ireedui. Keep working hard man! I am sure that you can become one of the successful football players on earth. Also I believe you can make Mongolian Football well-known in the world. I am so proud of you????????????????????

Холбоотой мэдээ

Back to top button