Хэрэглээг нь ХЭТРҮҮЛЖ, улстөрчдөд цементийн зээл өгсөн Хөгжлийн банк

Бүтээн байгуулалтын улирал эхэлж буй үеэр дотоодын цементийн үйлдвэрүүд зах зээлийн үнээ 16-28 хувиар өсгөсөн нь олны анхаарлыг татаж буй. Цементийн үнийн өсөлтийг ШӨХТГ-аас хянаж үзээд,
- Түүхий эдийн үнийн өсөлт,
- Хөдөлмөрийн хуулийн өөрчлөлтөөр үүссэн 14 хоногийн ээлжийн амралтын зохицуулалт,
- Үйлдвэрлэгчдийн Хөгжлийн банкнаас авсан зээл гэсэн гурван шалтгаан нөлөөлж, үнээ өсгөсөн гэх дүгнэлтийг холбогдох албаныханд танилцуулсан.
Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар энэ талаар:
"Сүүлийн хоёр жилд дотоодын үйлдвэрлэгчид 5 хувийн өсөлттэй ажиллаж ирсэн ч сүүлийн сард цементийн үнээ огцом нэмсэн. Дотоодын үйлдвэрлэгчид,
- Хөгжлийн банкны зээлийн асуудлаар анхаарч өгөх,
- Эрчим хүчний хэрэглээн дээр хөнгөлөлт үзүүлэх,
- НӨАТ-ын төлөгдөх хэмжээн дээр хөнгөлөлт үзүүлэх гэсэн гурван үндсэн шаардлага тавьсан гэж мэдэгдсэн юм.
Манай улс жилд 1.8 сая тонн цемент хэрэглэдэг. Тэгвэл дотоодын цементийн хэрэглээний багтаамжаас хоёр дахин их хүчин чадал бүхий дөрвөн зургаан үйлдвэр, дөрвөн тээрэм ажилладаг байна.
Жилдээ нийт 3.6 сая тонн цемент үйлдвэрлэх чадамжтай томоохон үйлдвэрүүд нь Хөгжлийн банкнаас хөгжлийн зээл нэрээр өндөр дүнтэй санхүүжилтүүд авсан байдаг. Үүнд,
- УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын хамаарал бүхий "МАК" : 70.8 сая ам.доллар,
- УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын хамаарал бүхий "Монполимет" : 65 сая ам.доллар,
- "Сахал" Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий "Хөтөл": 61 сая ам.долларын зээлийг тус тус авсан байдаг.
Эдгээр зээлдэгчид нь Хөгжлийн банкны шүүхэд нэхэмжлэл гаргасан, анхаарах ёстой зээлүүдийн ангилалд багтаж буй. Үүн дээр, УИХ-ын гишүүн С.Бямбацогт баруун аймгуудын цементийн хэрэглээг хангах чиглэлд “Вестернхолд” компаниар 28 сая ам.долларын зээл авахуулсан нь анхаарал татаж буй.
Манай улс дотоодын цементийн үйлдвэрлэлээ хөгжүүлэх зорилгоор 20 хувийн импортын татвар ногдуулдаг.
Ковидын нөхцөл байдлын улмаас дотоодод сүүлийн хоёр жил дараалан аливаа төрлийн бараа материалын үнэ ихээр нэмэгдсэн. Гэвч цементийн үнэ энэ жилүүдэд харьцангуй тогтвортой явж ирсэн. Тиймээс ч сүүлийн сарын 28 хувь хүртэлх үнийн өсөлт нь барилгын салбарын суурь өсөлтийг шууд тэлэх эрсдэлтэй юм.
Энд анхаарал татаж буй өнцөг нь,
Хөгжлийн банк урт хугацааны хөгжлийн бодлогын чиг баримжаагүйгээр дотоодын хэрэгцээг цаашид 2-3 дахин давах хүчин чадал бүхий үйлдвэрүүдэд өндөр дүнтэй зээлүүд олгосон явдал. Цаашдаа эдгээр үйлдвэрүүд дотоодын 1.8 сая тоннын хэрэгцээтэй зах зээлд 3.6 сая тонноос хол авсан хүчин чадлаар өрсөлдөх нөхцөл байдал үүссэн гэсэн үг.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөгжлмйн банк ямар ч боплогогүй явж ирсний хар гай
МАНын засгийн газар мөнгөний ханшаа зориудаар огцом өсгөж мөнгө угаасан үйлдлээс болж зээл авсан хүмүүс хэцүү байдалд орсон доо. /Мөнхбат 1700 ш нэгт 17 боодол нэгт бариад валют ингэж өсчээ гээд сонгуулийн шоу хийж байв/2016 онд$=1700 байсныг МАН засаг авангуут $=2850₮болгов.Энэ өсөлтөөс болж зээл авсан нөхөд шатав.ААН үүдээс гадна иргэд ч шатав Талх 1700т байснаа маргааш 2850 төг болчихвол хүмүүс цочирдоно биз дээ.Яг ийм маягаар засаг мөнгө угааж ард иргэд нь хохиров
Цементийн үнийг төр барих ёстой юу
Энэ хөгжлийн банкны асуудал яах ёстойн юм бол оо
Гарамжаваас бусад хоёр нь ч гүтгэгдсэн юм уу хулихдуулсан юм уу бүү мэд тэд ААВЫН ХААЛГА та цагаасаа хүмүүс тэгэхээр энэ цементний үйлдвэрүүд н ч яах бол доо
Бизнес хийдэг хүн нь бизнесээ хийгээд. Ул төрөөр оролддог нь ул төрөөрөө оролдохгүй бол Сахал, Номт хоёрын жишгээр ШОРОНД ороод л үлдэх юм доо.
Та нар манай Гарам анайг барахгүй шүү ккк
ЗЭЭЛ АВЧЭЭ, ТЭГЭЭД ЦЕМЕНТ ЧИНЬ ХААНА БАЙНА, ҮНЭ ЯАГААД ӨНДӨР БАЙНА.
Энэ хэд нь одоо буцаад урдаас нь салаавч өгөөд, үнээ нэмнэ шүү гэж занаастай