Батширээт сумын ЗДТГ: Иргэдээс санал авч, хогийн цэгээ 85 саяар хашаалахаар болсон

Хэнтий аймгийн Батширээт сумын Засаг даргын тамгын газраас дөрөвдүгээр сарын 10-ны өдөр хогийн цэгийг хашаажуулах, камержуулах тендэр зарласан байна. Ингэхдээ Орон нутгийн хөгжлийн сангаас 85 сая төгрөгийг гаргуулна хэмээжээ.
Энэ талаар бидний бэлтгэсэн өмнөх мэдээллийг энд дарж уншаарай.
Тэгвэл Хэнтий аймгийн Батширээт сумын ЗДТГ-аас сумын төвийн хогийн цэгийг өндөр зардлаар хашаажуулж, камержуулснаараа ямар үр өгөөж гарах болон тендерийн талаар тодрууллаа.
-Танай сумын ЗДТГ-аас хогийн цэг тохижуулах 85 төгрөгийн тендер зарласан байна. Энэ ямар учиртай тендер зарлагдав?
- Манай хогийн цэг хашаа байхгүй. Журамлахгүй бол болохгүй болсон газар. Хаа хамаагүй хогоо асгачихдаг газар гэсэн үг. Тус хэсгийг хашаажуулж камержуулах юм.
-Хогийн цэгийг хашаажуулах нь ямар үр дүнтэй юм бэ?
-Манай хогийн цэг нэг нүхтэй. Тухайн нүхэнд хаяхгүй зам дээр хогоо хаях, голд нь ил задгай хаяснаараа хог шатаж түймэр гардаг. Хамгийн гол нь хогоо ямар хүн нүхэнд асгахгүй байгааг харахын тулд камер тавьж байгаа юм. Хөдөө суманд хогийн цэг дээр манаач байж болохгүй биз дээ.
-Нүх рүү аваачиж хийдэг бол тэр хэсгийг өндөр зардлаар хашаажуулах шаардлага байна уу. Иргэдийн ухамсар мэдэх юм биш үү?
-Нүхнээсээ гадуур нь хашаа барих хэрэгтэй.
-Зөвхөн хогийн цэгийг хашаажуулах,камержуулахад орон нутгийн төсвөөс 85 сая төгрөг зарцуулснаас өөр үр ашигтай зүйлд зарцуулахад анхаарч болохгүй юу?
-Энэ асуудлыг ярилцаж шийдсэн. Иргэдээс санал авч, орон нутгийн хөгжлийн сангаас төсөв мөнгөө батлуулсан. 85 сая дотроо хог преслэх жижиг хэрэгслүүд ч бас багтсан.
Х.УМААХАН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
er ni baigaliin uzesgelent ayalal juulchlal hugjsun gazruud hognii asuudaldaa mash sain anhaaral handuulah heregtei, oi modtoi gol ustai tsuuhun sumdiin neg shuu dee