ДАТА: Сумын хогийн цэгийг 85 сая төгрөгөөр хашаажуулж, камержуулна

Хэнтий аймгийн Батширээт сумын засаг даргын тамгын газраас дөрөвдүгээр сарын 10-ны өдөр хогийн цэгийг хашаажуулах, камержуулах тендэр зарласан байна. Ингэхдээ Орон нутгийн хөгжлийн сангаас 85 сая төгрөгийг гаргуулна хэмээн цохон дурджээ.
Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар үүсээд буй хямралт нөхцөл байдлыг шийдвэрлэх бодлогын хүрээнд улмаар УИХ-ын харьяа байгууллагуудын удирдлага хотод "570, 200" унахгүй. Мөн хэмнэх чиглэлээр төсөвт тодотгол хийхээр болоод буй.
Гэтэл дээд шатнаасаа эхлээд хэмнэж буй уг хэмнэлт дунд, доод шатандаа төдийлөн хэрэгжихгүй байгааг энэхүү тендэрээс харж болно.
Сумын төвийн хогийн цэгийг өндөр зардлаар хашаажуулж, камержуулснаараа ямар үр өгөөж тус сумд гарах вэ. Харин энэ зардлыг хэмнэж, нэн хэрэгцээтэй чиглэлд нь зарцуулбал ямар ялгаа гарах бол.
Х.УМААХАН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хогийн цэг яахвэ. Үүний оронд жорлонгийн гадуур хайс хашаа бариачээ. Нохой мал жаахан хүүхдүүд орж ойчих гээд байна.