ЭДИЙН ЗАСАГ

Монгол Улсыг бүс нутагтаа эмзэг, санхүүгийн цочролд орох орнуудын нэгээр нэрлэсэн шалтгаан

Дэлхийн Банк энэ сард бүс нутгийн эдийн засгийн тайлангаа танилцуулсан. Тодруулбал, “Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн тойм: Шуургыг сөрөх нь” гэсэн тайландаа коронавируст халдварын цар тахлын дараа тус бүс нутаг дахь орнуудын эдийн засгийн сэргэлт харилцан адилгүй байна гэж дурджээ.

Энэ бүс нутагт Монгол Улс багтдаг.

Тэгвэл Монгол Улсын тухайд:

  • Дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 онд 2.5 хувиар өсөх, нөхцөл байдал муудсан тохиолдолд 0.7 хувиар өсөх
  • Шатахуунаа импортолдог орнуудын адил бодит орлого нь буурч байна
  • БНХАУ-ын “Тэг ковид” бодлого эдийн засагт нь сөргөөр нөлөөлөх
  • Орос, Украины нөхцөл байдал мөн сөргөөр нөлөөлөх тооцооллуудыг хийжээ.

Энд тодотгоход, манай улсын ДНБ-ий өсөлтийг Дэлхийн банк өмнө нь 5 хувь гэж тооцоолж байсан. Харин энэ тайлангаар ийн хоёр дахин бууруулжээ.

Харин эдийн засгийн хувьд хамгийн хүнд нөхцөл байдалд орж болзошгүй улсуудыг:

  • Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс
  • Малайз
  • Вьетнам болон Монгол Улсуудыг нэрлэжээ.

Энэ орнуудыг их хэмжээний гадаад өртэй, дээрээс нь хүнс, шатахууны хувьд импортын урсгалаас хэт хамааралтай учраас санхүү, эдийн засгийн цочролд өртөх эрсдэлтэй байна гэж дүгнэсэн нь анхаарал татна.

Үүнээс гадна, цар тахлаас үүдэн орлогын тэгш бус байдал нэмэгдсэн болон суурь инфляцын түвшин маш өндөр, Засгийн газрын зардал ДНБ-ий 80 хувьд хүрсэн зэрэг үзүүлэлтээр бүс нутагтаа нэгдүгээрт эрэмбэлэгджээ.

Түүнчлэн урсгал тэнцлийн алдагдал, богино хугацааны өр, өрийн үйлчилгээний төлбөрийн ДНБ-д эзлэх хувь 43 байгаа нь гадаад секторын эмзэг байдлын индексээр нэгдүгээрт жагссан байгаа юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Хаашаа яваад байгаа юм бэ? УИХ-ыг татан буулгаж, байнгын бус ажиллагаатай парламенттай болох хэрэгтэй. Улс оронд хэрэгтэй юм хийдэг парламент байсан бол ингэж алийгаа алдахгүй байсан байх. Одоо нэмж элдэв шалдав хууль шинээр гаргах ч шаардагагүй. Байнгын бус ажиллагаатай парламентын тухай хууль гаргаж өгөөд л болно. Эд нар ч төрд дарамт болж, төрөөр тэжээлгэж тэнд суугаад байх хэрэггүй, хурлын бус цагаараа гар хөлөө хөдөлгөж ард иргэдийн нэгэн адил амьдрал ахуйгаа бодоцгоог. Мэдэхгүй. Үнэндээ зэвүү, дургүй хоёр дээд цэгтээ хүрлээ.

Холбоотой мэдээ

Back to top button