ТӨСВИЙН ТОДОТГОЛ: Тэвчиж болох төслүүдээс 516 тэрбумыг хэмнэхээр боллоо

Засгийн газар ээлжит хуралдаан боллоо. Хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан /2022.04.20/ УИХ-ын дарга Г.Занданшатарт төсвийн тодотголыг өргөн барилаа.
Одоо 14:00 цагаас чуулганы хуралдаантай. Хуралдаанаар энэ хуулийн төслийг хэлэлцэх бөгөөд Ерөнхий сайд мэдээлэл хийнэ.
Тэгвэл төсвийн тодотголд төсвийн хэмнэлтийн бодлогын хүрээнд 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар гэрээ байгуулаагүй төслүүдээс нэн шаардлагатай бус, тэвчиж болох 101,6 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 91 төсөл, арга хэмжээг зогсоож, ажлын явц, хэрэгжилт, гүйцэтгэлтэй уялдуулан 415,3 тэрбум төгрөг, нийт 516,9 тэрбум төгрөгийн санхүүжилт бууруулахаар төлөвлөжээ.
Харин 2022 онд хэрэгжихээр батлагдсан 698 төслийг бүрэн ашиглалтад оруулна. Ингэснээр улсын хэмжээнд 67 сургууль, 86 цэцэрлэг, 34 эмнэлэг, 22 дотуур байр, автозамын 33 төсөл, эрчим хүчний 20 төсөл, инженерийн дэд бүтцийн 36 төсөл, нийгмийн хамгааллын 21 төсөл, бусад чиглэлийн 361 төсөл ашиглалтад оруулах юм байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дахиад ч хэмнэх мөнгө бий
1 tusuv