УЛС ТӨР

МАН-ын зовлон: ДӨРВҮҮЛЭНГ НЬ аваад үлдэх үү, ХОЁРЫГ НЬ явуулж гал намжаах уу

Халдашгүй байдлын дэд хороо өчигдөр /2022.04.27/ хуралдаж, дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэв. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж, гишүүдээс өөрсдөөс нь тайлбар авсан юм. Цагаан толгойн үсгийн дарааллаар тэднийг дуудан оруулж байгаад тайлбар авч, нэг гишүүн дээр цаг гаруй хугацааг зарцуулсан.

Эл хорооны дарга УИХ-гишүүн Н.Энхболд өвчтэй гэх шалтаанаар оролцсонгүй. Түүнийг орлож Халдашгүй байдлын дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хурлыг удирдан явуулсан. Дөрвөн гишүүнийг явуулах уу, эс явуулах уу гэх анхны дэнсийг Д.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт, С.Батболд нар хийв. Тэд 19:00 цаг хүртэл хаалттай хэлбэрээр хуралдсан ч шийдвэр гаргаж чадсангүй. Ямартай ч гаргасан дүгнэлтийг нь үндэслэж, өнөөдөр ХЗБХ, ТББХ хуралдах юм.

Эдгээр ДӨРВӨН гишүүнээс чухам хэнийг нь явуулж, хэнийг нь үлдээх чигтэй байгаа тухай прогнозыг хүргэе.


УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

Хөгжлийн банкны асуудлаар бус Ерөнхий сайд байхдаа есөн жилийн өмнө Засгийн газрын хуралдааны дэгийг зөрчсөн гэх үндэслэлээр буруутган шалгаж байгаа аж.

Түүнийг түдгэлзүүлэх шалтгаан нөхцөл нь Хөгжлийн банкны асуудал бус есөн жилийн өмнөх Засгийн газрын хуралдааны дэгийн асуудал. Эрх баригчдын бодлогыг хамгийн хүчтэй шүүмжилдэг гишүүдийн нэг нь тэр. Гэвч ил цагаан авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон гишүүдийн хамтаар Н.Алтанхуягийг “намнах” гэж байгаа нь ерөнхий дүр зурагтай. Ардчилсан намын ганц гишүүнийг явуулчихвал МАН асар муухай харагдана гэх болгоомжлол дээр дэнжигнэж байна. Түүнтэй хамт гурван гишүүнээсээ ганц хоёрыг нь явуулчих магадлалтай гэх хардлага ч гараад буй юм.


УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр

Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа аж ахуйн нэгжид давуу байдал олгосон гэдэг үндэслэлээр яллагдагчаар татжээ. Тодруулбал, “Вертэкс майнинг" гэдэг компанид давуу байдал олгосон, улсад онц их хэмжээний буюу 33 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байгаа аж.

Энэ тухай тэрбээр "Энэ зээлийн хэмжээ 16 тэрбум болж буурсан, хүүнд нь 9.6 тэрбумын зээлийн хүү төлсөн. Анх барьцаалсан хөрөнгө нь хэвээрээ байна. Тиймээс яаж хохирол учруулсан нь тодорхой биш” хэмээх байр суурийг илэрхийлэв.

Одоогоор бүрэн эрхийг нь түдгэлзэж мэдэх хамгийн магадлал өндөртэй гишүүнээр түүнийг нэрлэж байна. Учир нь түүний зээл олгосон компани УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компани. Албан тушаалаа ашиглаж, найз нөхдөдөө илт давуу байдал олгосон гэх үндэслэл хамгийн аюултай нь байгаа юм.


УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

“НВЦ” компанийн захирал Ц.Баатарбилэгээс жолоочоороо дамжуулж, 100 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр буруутгаж яллагдагчаар татжээ.“НВЦ” компанийн захирал Ц.Баатарбилэг нь  Хөгжлийн банкнаас 2017 онд 21 сая ам.долларын зээл авсан байдаг. Уг зээлийг авахад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг эрх мэдэл, албан тушаалын байдлын урвуулан ашиглаж, туслалцаа үзүүлж, хариуд нь их хэмжээний авлига авсан гэгдэж буй юм.

Гэхдээ Ё.Баатарбилэг гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэхгүй үлдэх хамгийн өндөр хувьтай гишүүнээр нэрлэгдэж байна. Тодруулбал, тэрбээр ар гэрт өвчин зовлонгийн гачигдал учирч найзууд нь түүнд туслахаар эмчилгээний мөнгө цуглуулж, улмаар жолоочоо явуулж авахуулсан нь энэ байсан гэх. Гэвч түүн дээр нь гүйцэтгэх ажиллагаа явуулж, авлигыг нь гардсан гэх найруулга явагдаж л дээ. Эл гүйцэтгэх ажиллагаа түүний тойргийг авах гэсэн улстөрийг зорилготой гэгдэж байгаа юм. Ямартай ч Халдашгүй байдлын дэд хорооны гишүүд түүний өвчин зовлонг нь ойлгохоор бол одоогийн дөрөв дотроосоо бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй үлдээх ганц гишүүн болох магадлалтай байгаа аж.


УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

Өөрийн хамаарал бүхий Вертекс майнинг компаниараа дамжуулан Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл авсан гэх асуудал.

Нэг зээлийн асуудалд гурван хүн холбогдсоны нэг нь тэр. Энэ утгаараа Г.Амартүвшингийн араас явах хамгийн магадлал өндөртэй гишүүний нэгээр нэрлэгдэж байна. Гэхдээ Г.Амартүвшинг явуулсан ч “зээл авахдаа гишүүн биш байсан” гэх ганцхан үндэслэлээр торж үлдэх магадлалтай гэгдэж байгаа юм.


Ямартай ч Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Дөрвөн гишүүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр мөрдөн шалгах газраас санал ирүүлсэнийг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзсэн учир яллагдагчаар татсан. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т зааснаар буруутгаж байгаагаа мэдэгдэв.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Эцэст нь эдгээр дөрвөн гишүүнийг ХЭНИЙГ НЬ Ч ЯВУУЛАХГҮЙ гэх эх сурвалжийн мэдээллүүд гарч ирэв. Нөгөө талаар хэн хэнийг нь хамгаалаад үлдвэл МАН олонхоороо хүч түрж авлигачдаа хамгаалаад үлдсэн гэх муухай нэр зүүхээр. Иймийн тулд гал намжаах, Хөгжлийн банкны зээлийн хэрэг дээр гавъяа гаргах үүднээс ганц хоёрыг нь явуулчихаж ч мэдэх таамгууд хөвөрч байна. ДӨРВҮҮЛЭНГ НЬ аваад үлдэх үү, ХОЁРЫГ НЬ явуулж гал намжаах уу гэдэгт МАН яг одоо тархиа гашилгаж буй. Энэ утгаараа өчигдөр ямар нэгэн шийдэлд хүрч чадаагүй, асар бүрхэг байдлаар өндөрлөсөн юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ИРГЭН
ИРГЭН

МАН Алтанхуягийн нэр хүнд , хийсэн ажилд үнэн сандарч бна , 2 жил хүрэхгүй ЕСайд хийхдээ хийсэн ажлыг сүүлийн 6 жил засаглаад хийж чаддаггүй наасан.......................ккккк

Гоё хэлжээ
Гоё хэлжээ

Бүгдийг нь явуулаач

Зочин09
Зочин09

Ганхуяг Амартүвшин нар явна

Зочин
Зочин

ХҮҮШЭЭ ТООН ДОТОР ҮСЭГ ЦОХИЖ ЯВНА ГЭЭЧЭЭР .? ТЭРБУМЧИН ТЭНДЭРЧИН КОНЦЭССЧИН ЭЛБЭГДОРЖИЙН СУГАНЫ ҮС САНДАГИЙН БЯМБАЦОГТ ХӨГЖЛИЙН БАНКНААС МӨНГӨ ХУСЧИХААД ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ХОРООНД МЭРГЭЖИЛ НЭГТ ЛУЙВАРЧНАА ШҮҮЖ БАЙЭ ЮМ БОЛЬ Л ДООО БОЛЬЁОООООО МАНГАРУУДААА АРД ТҮМЭЭЭН ЭНЭМУУ ХОВДЫН ЦАЙЧИХСАН ЧӨТГӨРИЙГ ЯААЯ ДАА БАЙЗ ААН ДИЙЛДЭКҮЙНЭЭЭЭЭ

Зочин
Зочин

Сү.Батболд, С.Бямбацогт нар ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд тул шударга шийдвэр гаргаж чадахгүй дээ

Зочин
Зочин

Алтанхуяг буруутан бол наад бямбацогт сү Батболд нар хамгийн эхэнд гишүүн байх эрхгүй байх шүү хамгийн том хулгайчид нь тэгээд үлдээд бгаамуу

Зочинүнэ
Зочинүнэ

ДАМДИННЯМ, БЯМБАЦОГТ ХААЧСАН ВЭ. ИНГЭЭД СУГАРААД БАЙЖ ДЭЭ.ИЙМ Л ЗАВААН МАНГАРУУД ШДЭЭ

Зочин
Зочин

Оройтсон ч зөв шийдвэр болсон бна ...

Зочин
Зочин

ДӨРВҮҮЛЭНГ НЬ аваад үлдэх үү, ХОЁРЫГ НЬ явуулж гал намжаах уу гэдэгт МАН яг одоо тархиа гашилгаж буй. Энэ утгаараа өчигдөр ямар нэгэн шийдэлд хүрч чадаагүй, асар бүрхэг байдлаар өндөрлөсөн юм.

ИРГЭН
ИРГЭН

Гэтэл тэднийг шүүж шийдвэр гаргагч нь Сү.Батболд шаасан............үнэн хойлог цаашаа дампуу. УИХ-ыг тараах цаг болсон биш үү..................

Зочин
Зочин

Uix gishuudee xeregt xolbogdson gesen barimttai oruulj irj taniltsujldaggui uym uu....NERiig oruulsan xumuus asuudald xaish yaish xandaj bgaa dur zurag unshigdaj bna daa....uneneeree..shudragaa baibal .....ali ch taldaa ...asuudalgui

Зочин
Зочин

Эд нарыг явуулж чадах юм уу

Дангаасүрэн
Дангаасүрэн

Бүгдийг нь явуул.Хаацайлж авч үлдэх юм бол бүрэн утгаараа ИХ хурлыг тараах ард түмний тэмцэл эхэлнэ.

Иргэн
Иргэн

Жонхуу яагаад сугарч үлдэв

Зочин
Зочин

Алтанхуягаа үлдээ, бусдын зайлуул! Дээрээс нь тэр Дамдинням, Адьяасүрэн , Сарангэрэл, Оюунчимэг гэсэн боловсролгүй халтруудаа зайлуул!

Зочин
Зочин

Алтанхуяг,Ганхуяг хоёрыг эхний ээлжинд явуулах ёстой. Ганхуяг ёстой худалч, БГД т юуч хийгээгүй. Хурдан зайлуулмаар байна.

Холбоотой мэдээ

Back to top button