УЛС ТӨР

"Гацаагч" Н.Энхболд

Өчигдөр УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хэлэлцэхээр УИХ дахь Халдашгүй байдлын дэд хороо хуралдсан. Хуралдаанаар шийдвэр гаргаж чадаагүй тул өнөөдөр үргэлжлүүлэн хуралдах болсон.

Шийдвэр гаргаж чадаагүй шалтгаануудын нэг нь, бүрэлдэхүүн бүрэн бус хуралдсаных. Тус дэд хороог даргалдаг УИХ-ын гишүүн Н.Энхболд хүндэтгэх шалтгааны улмаас ирээгүй. Иймд гишүүд саналын хувьд хоёр хоёроороо тэнцэх эрсдэлтэй тул энэ томоохон шалтгаан болов.

Энэ дүр зургаараа, чухал асуудал хэлэлцэх хуралдаанд Н.Энхболд ирээгүй тул үр дүн гарсангүй, процесс суналаа гэж ойлгогдоно.

Хамгийн туршлагатай парламентчид тооцогддог Н.Энхболд гишүүнд чухал үйл явдалд мурьсан, урвасан логиктой түүх цөөнгүй бий. Өчигдрийн Халдашгүй байдлын дэд хорооны хуралдааныг бүрэлдэхүүнээр "дутаасан" нь мөн ийм агуулгатай уншигдав.

"Давхар дээл" дээр: МАН-ын эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулж ирэхийн тулд Н.Ганибал нарын АН-ын гишүүдээр "давхар дээл"-тэй УИХ-ын гишүүдийн асуудлаар ҮХЦ-д маргаан үүсгүүлсэн байдаг. Харин тус маргааныг цэц хэлэлцэхгүй удсан, бүр замхарсан шалтгаан нь Н.Энхболдтой холбоотой гэдэг. Учир нь эл маргаанд тэр УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орсон. У.Хүрэлсүхтэй нийлж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэ танхимын сайд нарыг чадавхжуулах ажлыг "гацаасан" гэгддэг.

32/33-ын бүлэг дээр: Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцрох үеэр УИХ дахь МАН-ын бүлэг 32/33-оор хуваагдсан. Н.Энхболд бол М.Энхболдтой урт удаан хугацаанд улс төрийн дөрөө харшуулж, үүгээрээ багагүй амжилттай, олон жил Төв аймагт сонгогдож ирсэн. Гэвч санал хураах үед тэр М.Энхболдоос урваж, нөгөө талд саналаа өгсөн юм. Үүний хариуд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед Батлан хамгаалахын сайдаар томилогдож байв.

Нэмэлт мэдээлэл өгөхөд, УИХ дахь Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарыг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хүргүүлээд байгаа юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Ene ugaasaa khogiin gar.

Зочин
Зочин

улс оронд ямар ч ашиггүй дүнхүү эр шүү

Зочин
Зочин

Энэ Энхболд гэгч бөмбөгнөөс бөөрөнхий хүн дээ. Хөгшнөө мэдэхгүй хор найруулахдаа гаргуун, албан тушаалын найрааны эхэнд явдаг, угтаа улс төрийн наймаагаар урдаа хүн гишгүүлэхгүйгээр мэргэшсэн хүндээ. Монгол төрийн улс төрийн эдгэшгүй хорт хавдар гэж боддог.

Зочин
Зочин

Одоо Тев аймгийхан минь хийж бvтээсэн юмгvй бееренхий, хувийн эрх ашгаа урьтал болгодог ийм хvмvvсээс салах цаг болжээ

Зочин
Зочин

Дуугардаг чөтгөрөөс дуугардгүй чөтгөр аймшигтай гэж нэг үг байдаг Энхболд бол монгол улсыг сүйрүүлэж идэж ууж ханахаа байсан луйварчин хулгайч нарын гол хүний нэг Одоо энэ хулгайч нараас яаж хохирол зовлон багатай салах аргаа бодцгоое хулгайч хулнайчаа барьж өгөхгүй шүү дээ эд нарт итгэх ямарч итгэл алга салах аргаал хайхан зөв байх

Зочин
Зочин

Их муухай хүн дээ дуугай царайлчихаад дотуур тамиртай

Зочин
Зочин

Төв аймагийхан энэ дүнкүү юмнаасаа уйддагүй л юм бхдаа

Зочин
Зочин

Төв аймгийнхан хүнээ хв

иргэн
иргэн

МАН-ы дарга гэгдэх новшнуудын байж байгаа царай энэ дээ

Зочин tiim shuu
Зочин tiim shuu

ЭНЭ НЭГ ЮМ ӨӨРӨӨ БАС НООТОЙ

Холбоотой мэдээ

Back to top button