Нийгмийн
Өнөөдөр Улаанбаатар хотод дархлаажуулалтын 48 цэг ажиллана
Өчигдөр нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины I тунд 11, II тунд 13, III тунд 52, IV тунд 70 буюу нийт 146 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн хүн амын
- I тунгийн хамралт 75.2 хувь,
- II тунгийн хамралт 72.1 хувь,
- III тунгийн хамралт 54 хувь,
- нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.9 хувьтай байна.
Мөн зорилтот бүлгийн буюу 3,039 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,800 (77.4 хувь), 16-17 насны 27,099 (80 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 48 цэгт 48 багийн 183 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.
М.БАТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.