Н.Энхболд: Бид санал өгдөг, УИХ-ын чуулган эцсийн шийдвэрийг гаргана

Өнөөдөр /2022.04.29/ УИХ дахь Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хэлэлцлээ. Эдгээр гишүүнд: Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг нар нэрлэгдэж буй.
Тэгвэл хуралдаан хаалттай үргэлжилснээр уг саналыг дэмжээгүй байна. Халдашгүй байдлын дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Энхболд дараах мэдээллийг өглөө:
"Энэ удаад дэмжих боломжгүй байна гэж үзлээ. Эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Бид санал дүгнэлтээ ХЗБХ, ТББХ-нд хүргүүлнэ. Эндээс санал гаргаж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна. Бүрэн эрхийн түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ. Эдгээр хуралдаан хаалттай явагдана.
Тодруулах асуудлууд байна. Мөрдөн байцаах явц дахь бүх зүйлийг энд ярих боломжгүй. Асуудал прокуророос нууцын зэрэглэлтэй орж ирсэн. УИХ-ын гишүүд өөрсдийн зүгээс нэмэлт тодруулга, материал өгсөн.
Хоёрдугаарт, одоогоор тэднийг нэг нэг удаа дуудаж, мэдүүлэг авсан байна. Мэдүүлгээ өгөөд явж байгаа, цаашид ч ингэнэ гэдгээ илэрхийлж байна. Танилцуулах, мэдээлэх өөр агуулгуул үлдсэн гэсэн учраас бид энэ саналыг дэмжих бололцоогүй байна" гэлээ.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цаг цагаараа байдаггүй гэгчээр
Балиар луйварчид өөрсдийгөө хамгаалаад байх юм энэ хамгаалаад байгаа нохойнуудыг өөрсдийг нь шалгах хэрэгтэй
Үх үх балай өвгөн
Балай Н. Энхболд өвгөн өөрөө шалгуулах асуудалтай болоод новширч байна. Бичигтийн боомтын хулгайч Б.Даваажавын хуурай ах нь шүү дээ.
Ичихэд яадаг байна аа. Адгийн шаарнууд...