НийгмийнУЛС ТӨР

МАН Хөгжлийн банкныхнаа ЖДҮ-чид шигээ хамгаалахын цондон

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг өчигдөр хэлэлцлээ.

Хамгийн эхлээд Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм.

Үүний дараа Хууль зүйн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хороо адилхан шийдвэр гаргасан.

Хамгийн сүүлд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ХААЛТТАЙ болж “гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж үзээгүй. Харин бүрэн эрхийг түдгэлзүүлэлгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх боломжтой байна гэж үзсэн" юм.

Нэг ёсондоо МАН бүх шатандаа дөрвөн гишүүнийг хамгаалаад үлдэв. Эдгээр дөрвөн гишүүн дунд Хөгжлийн банкны зээлийн асуудалтай хоёр гишүүн бий. Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар. Тэднийг хаацайлсан нь Хөгжлийн банкныхнаа эхнээс нь хамгаалаад эхлэв.

Ардын намынхан “Хөгжлийн банк”-ийг дампууруулж буй ичих нүүргүй бусад улстөрчдөө ч хаацайлаад үлдэхийн цондон гэсэн үг. Яг л ЖДҮ-чидээ хамгаалаад үлдсэн шиг. Одоо яг тийм тактик хэрэгжүүлэх үү л гэдэг дүр зураг харагдах шив.

Б.БЭХНЭМЭХ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЯГ ЖДҮХСгийн жишгээр орсон шүү. Одоо прокуророос дахин олон олон ондоо гишүүд оруулж ирээд хичнээн хамгаалахыг ард түмний нүдэн дээр харуулах л үлдэж байна .

зочин..
зочин..

МАН-ынхан улсаа хөгжүүлэхийн эсрэг нэгдэж байдаг нь ЖДҮ-дээр харагдсан,дараа нь хөгжлийн банкны луйвар дээр бас харагдлаа. Эндээс бүгд л улсын мөнгийг шамшигдуулж ард түмний боломж,улсын хөгжлийн алхам бүрд тээг саад болж байгааг өөгшүүлэн дэмжиж байгаа нь харагдаад байна.

Зочин
Зочин

Бямбацогт , Ундрал , Ганхуяг , Амартүвшин , Дамдинням , Баатарбилэг нар Занданшатар , Оюунэрдэнэ нарын тамгын газрын дарга - ҮАБ - ын ахлах зөвлөх , БШУ - Ны яамны сайд г . м болох байх , харин Алтанхуяг яах бол ... ???

Зочин
Зочин

Алтанхуяг , Адьяасүрэн нарт ялгүй гарахад хүрэлцэхүйц МӨНГӨ байгаа даа , МАН - ынхнаас юу нь дутаа аж ...

Холбоотой мэдээ

Back to top button