Нийгмийн

ТЕНДЕР: Төр хоёр жилд 28 тэрбумыг хэмнэж, хямарсан аж ахуй нэгжүүд ТАТГАЛЗЖЭЭ

Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем tender.gov.mn цахим системээр төрийн болон орон нутгийн өмчит хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдах тухай хуулийн үйлчлэлд хамаарах бүх шатны төрийн байгууллагууд тендер шалгаруулалтаа нээлттэй байдлаар цахим хэлбэрээр шалгаруулдаг.

2022 он гарсаар 13843 удаагийн тендер зохион байгуулаад байгаа аж.  Сумаас авхуулаад ТӨҮГ, яам, агентлагууд гээд бүх шатны байгууллагууд энэ цахим системээр дамжуулж тендерээ зохион байгуулдаг.

-2021 ОНД 12.3 ТЭРБУМ, 2022 ОНД 15.6 ТЭРБУМЫН ТЕНДЕРИЙГ ЗОГСООЖЭЭ-

Засгийн газрын 2021 оны 43-р тогтоол, 2022 оны 388-р тогтоол гарсан. Үүнд заасны дагуу бүх шатны төрийн байгууллагууд хэмнэлт хийхээр болсон. Үүний хүрээнд Худалдан авах ажиллагааны газраас энэ тогтоолд хамаарах хүрээний төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг зогсоох арга хэмжээг тухай бүрд авч ажиллаж байгаа юм байна.  

Тодруулбал, 2021 онд 12.3 тэрбум төгрөгийн тендер шалгаруулалт, 2022 онд 15.6 тэрбум төгрөгийн тендер шалгаруулалтыг тогтоолд хамааруулж, хэмнэж болох зардал гэж үзэж зогсоожээ.

Үүний дараа УИХ-аас Хэмнэлтийн тухай хууль баталсан. Энэ хуулиар бүх шатны төсөв байгууллагуудыг дахин хэмнэлтэд оруулсан. Энэ хүрээнд төрийн байгууллагуудыг энэ хуулиа мөрдөж ажиллах шаардлагатай гэдэг зарыг цахим систем дээр байршуулсан. Нарийвчилсан тогтоол, шийдвэрүүд гарахаар энэ хуулийн хэрэгжилт эхлэх юм байна.

-ЦАР ТАХЛЫН БУЮУ 2020, 2021 ОНД ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧ АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН ТОО БУУРЧЭЭ-

Цар тахлын нөлөөллөөс үүдээд тендерт оролцогчийн тоо буурч байгааг албаныхан мэдээлж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй мянган аж ахуй нэгж байдаг гэсэн ҮСХ-ноос гаргасан тоо бий.

Энэ аж ахуй нэгжүүдээс 16 мянга гаруй аж ахуй нэгж худалдан авах ажиллагааны цахим системд бүртгүүлсэн байдаг аж. 2020 онд 7093 аж ахуй нэгж 54 мянга гаруй удаа тендерт оролцжээ. Энэ онд 22365 удаагийн тендер шалгаруулалт зарлаж байсан байна.

Харин 2021 онд 6511 аж ахуй нэгж тендерт оролцож, 46650 орчим тендерийн санал ирүүлсэн. Нийт 21 мянга гаруй тендер зарлагджээ. Ийнхүү цар тахлын үед тендерт оролцогчийн тоо буурсан бол 2022 онд ч ялгаагүй буурч байна. Энэ бол цар тахлаас үүдсэн, мөн бараа материалын үнэ нэмэгдэж байгаатай холбоотой аж ахуй нэгжүүдийн хямралаас үүдэлтэй гэж албаныхан үзэж байгаа аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Компаниуд төрд хулхидуулахаас айж байгаа

Зочин
Зочин

Ингээээд хэмнэээд байж болдог л юм бна шдээ.

Холбоотой мэдээ

Back to top button