Д.Монголхүүг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарах эрхийг нэг жил хязгаарлажээ

МоАХ-ны дарга Д.Монголхүүд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2022.05.25/ Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд болжээ. Улмаар шүүхээс түүнийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс нэг жил гарах эрхийг хязгаарлах шийдвэр гаргасан аж.
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д.Монголхүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.
Тус эрүүгийн хэргийг өмнө нь нэг удаа хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.2-т заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа” хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаасан юм. Улмаар прокуророос дахин хянаж үзээд шүүхэд шилжүүлсэн нь энэ юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ОДОО ЖУКОВЫН ХӨШӨӨНИЙ ӨМНӨ ХАШИГ РАХ БОЛЖ ДЭЭ НЭГ ЖИЛ Ч ГЭСЭН ЧИХ АМРАХ.НЬ СЭТГЭЦИЙН ЭМНЭЛЭГ НААД Б.З.ДҮҮРЭГД ЧИНЬ БАЙДАГ БИЗДЭЭ САЙН ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ
Үгээ хэлэх эрхээ эдлээд л хорьж цагдуулах юмаа. Ямар гээчийн новшийн улс болоод байнаа