О.Санчирбал: Н.Түвшинбаярыг онц хэрцгийгээр хүний амь хөнөөсөн гэж яллах нь зүйтэй

Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүх хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Өчигдрийн хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров Н.Түвшинбаярыг яллахаар зүйлчилсэн үйл ангийг хөнгөрүүлэх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн.
Тэгвэл хохирогчийн өмгөөлөгч О.Санчирбал өнөөдрийн шүүх хурлын үеэр хэлэхдээ "Н.Түвшинбаярыг хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэж зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлттэй санал нэг байна.
Талийгаач Н.Энхбатын амь насыг аврах боломжгүй нөхцөл байдалтай байсан нь тодорхой байдаг. Хүнийг онц, харгис хэрцгийгээр алах гэдэг нь алах болон алахын өмнө олон тооны шарх үүсгэж, өвтгөн шаналгах гэж заасан байгаа юм. Талийгаачийг найман сар ухаангүй байх хугацаанд гэр бүлийн гишүүд бие сэтгэлийн маш их зовиур урт хугацаанд авсан.
Мөн хохирогчид олон тооны шарх үүсгэсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Тиймээс Н.Түвшинбаярт зүйлчилсэн зүйл ангийг хэвээр байх ёстой гэсэн санал оруулж байна" гэсэн юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zew zew yg tegj.shiitgee hengen yl egne gej yu baidagiin chamgiin changa huuliin egeerei
Зөв шүү. Зоодож байхдаа салгах гэсэн хүмүүсийг ойртвол ална шүү гээд байсан гэсэн, санаатай аллага шүү