УЛС ТӨР

П.Сайнзориг: Унаач хүүхэд бэртвэл эмчилгээний зардлыг уяач, морины эзэн ХАРИУЦНА

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.

Энэ үеэр ХЗДХЯ-ны ТБНД П.Сайнзориг "Унаач хүүхдийн насны асуудал долоо ба түүнээс дээш байсныг найм ба түүнээс дээш байхаар хуульчилж байгаа.

Мөн баяр наадмын өдрүүдэд зөвхөн даатгал үйлчилж байсныг бүтэн жилийн даатгал болгож өөрчилсөн. Эцэг эхийн зөвшөөрлийг заавал бичгээр авах, даатгалын нөхөн олговор олгодог болно.

Хүүхэд унаж бэртвэл эмчилгээний зардлыг уяач, морины эзэн хариуцах заалтуудыг оруулсан. Хүүхдүүдийг стандартын хувцас хэрэгсэлтэй байхаар тодорхой тусгасан" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button