СПОРТ

М.Ичинхорлоо Улаанбаатарын Их дуулгаас хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн Улаанбаатарын Их дуулга тэмцээн өнөөдөр “Степпе арена”-д үргэлжилж байна.  Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын медальтнууд тодорно. Өнөөдөр эх орныхоо дэвжээнд Монголын 20 бөх барилдсанаас медалийн төлөө есөн жүдоч барилдаж байна.

Одоогоор Б.Эрхэмбаяр алт, Г.Сод-Эрдэнэ, Г.Наранцэцэг мөнгө, Э.Сумъабазар, Ё.Басхүү, Б.Хорлоодой нар хүрэл медаль хүртээд буй.

Эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан  М.Ичинхорлоо хүрэл медалийн төлөө Германы тамирчин Старкег яллаа. Ингэснээр Улаанбаатарын Их дуулгаас Монголын багийн долоо дахь медалийг хүртлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Баяр хүргэе

Зочин
Зочин

Амжилт хүсье

Холбоотой мэдээ

Back to top button