
Дэлхийд ганцхан наадмаа дэнж хотойлгон эхэллээ. Өнөө жил Ардын хувьсгалын 100, 101 жилийг хамтатган тэмдэглэх тул бүр ч их ач холбогдол өгч, догдолж буй нь мэдээж. Хэний хүү түрүүлэн, хэн гээч харваачийн цэц мэргэн байж, аль нутгийн уяачийн хүлэг торгон жолоо өргүүлэх бол хэмээн дор бүрнээ таамаг дэвшүүлж суугаа нь мэдээж.
Энэ жилийн улсын наадамд хэн түрүүлж, аль нутгийн хүчтэн үзүүрлэн, цолоо ахиулах нь олны сонирхлыг ихэд татаж байгаа нь дамжиггүй. Үүний сацуу бөхийн хорхойтнууд өөр, өөрсдийн таамгийг дэвшүүлж, дэмждэг хүчтэнийхээ дээлийн захыг мушгиж суугаа нь дамжиггүй. “Eguur.mn” сайт өнөө жилийн улсын наадмын үндэсний бөхийн барилдаанд ийм таамаг дэвшүүлж байна.
Энэ жилийн улсын наадамд Увс аймгийн Давст сумын харьяат бөх, улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат бөх, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэх болов уу.
Ингэж таамаглах хэд хэдэн үндэслэлтэй. Эхнийх нь мэдээж сүүлийн үеийн бэлтгэл, гаргаж буй амжилт.
П.БҮРЭНТӨГС АВАРГА ДООГУУР ДАВААНД Л “БҮДЭРЧИХГҮЙ” БОЛ...
Наадмын сурвалжилгаар хэд, хэдэн галаар ороход “Энэ жил П.Бүрэнтөгс аварга ёстой өнгөтэй байна. Бэлтгэл хийхээр золгоход хана мөргөх шиг л болсон” гэх цөөнгүй бөхтэй таарлаа. Аймгийн арслан цолтойдоо төрийн наадамд түрүүлж, шууд арслан болсон ховор амжилтын эзэн тэрбээр Монголын отгон аварга. Улсын наадамд хоёр түрүүлж, нэг үзүүрлэсэн П.Бүрэнтөгс аварга ёстой торгон ирэн дээрээ яваа хүчтэн. Өнөө жилийн наадамд түрүүлэх магадлал хамгийн өндөр гэж таамаглаж байна.
П.Бүрэнтөгс аварга 2021 оны долдугаар сараас өнөөг хүртэлх хугацаанд болсон барилдаанд нэг түрүүлж, нэг үзүүрлэн, нэг шөвгөрсөн. Аварга цолтой, тэр тусмаа ид барилдаж яваа аваргын хувьд тийм ч өндөр амжилт биш. Гэхдээ доогуур даваанд л гэнэдчихгүй бол ерөнхийдөө түрүү, үзүүрт гараад ирчих болов уу.
СҮҮЛИЙН ТАВАН ТЭГШ ОЙД "УВС НУУР" ДЭВЖЭЭНИЙ БӨХ ТҮРҮҮЛСЭН
Монгол наадмын түүхийг харахад Ардын хувьсгалын 50, 60, 70, 80, 90 жилийн тэгш ойд Увс аймгийн "Увс нуур" дэвжээний бөхчүүд түрүүлсэн нь супер амжилт. Тэгш ойд Увс нутгийн бөхчүүд хэр сайн барилддагийнх нь илрэл. Энэ өнцгөөс харвал, Ардын хувьсгалын 100 жилийн ойд Увсын бөх түрүүлэх магадлал өндөр. Өнөө цагт тэднээс түрүүлэх хамгийн өндөр магадлалтай байгаа нь П.Бүрэнтөгс аварга. Энэ мэт хэд, хэдэн үндэслэлээр түүнийг түрүүлнэ гэж таамаглаж байна.
Б.БАТ-ӨЛЗИЙ 2021-2022 ОНД ХАМГИЙН ӨНДӨР АМЖИЛТ ГАРГАЖЭЭ
Өнөө цагт бөх бүхэн жилийн турш бэлтгэл хийн, үндэсний бөх мэргэжлийн спортын хэмжээнд хүрсэн. Тэр хэрээр улсын наадамд хэн ч түрүүлж, үзүүрлэж, том цол хүртэж мэднэ. Улсын том цолтой бөх нэгийн даваанд унаж мэднэ, сумын цолтой хүчтэн ч шуугиулсаар түрүүлэхийг байг гэх газаргүй. Энэ жил Цагаан сарын барилдаанд аймгийн заан Э.Мөнхжаргал яаж түрүүллээ дээ. Ийм цаг үед улсын наадмын түрүү, үзүүрийг булаалдах хүчтэнээр Б.Бат-Өлзий харцагыг таамаглаж байна.
Өнгөрсөн жил Хүй долоо худагт зохион байгуулсан, цол олгоогүй л болохоос улсын наадмын дайтай, чанартай, чансаатай барилдаанд түрүүлж, улсын арслангийн энтэй хүчтэн гэдгээ харуулсан тэрбээр 2021-2022 онд үнэхээр өнгөтэй, тасархай байгаа.
Б.Бат-Өлзий харцага жилийн хугацаанд тав түрүүлж, нэг үзүүрлэн, их шөвөгт дөрвөн удаа шөвгөрсөн. Эл амжилтаараа бүх бөхийг тэргүүлж байгаа юм. Тэрбээр энэ жил хэр өнгөтэй, бэлтгэл сайтай байгааг эндээс бэлхнээ харж болно. Тухайн жил үнэхээр өнгөтэй, амжилттай байгаа хүчтэн улсын наадамд түрүүлж, үзүүрлэдэг л юм бол өнөө жил Б.Бат-Өлзий юм дуулгаж мэднэ.
Хэрвээ П.Бүрэнтөгс, Б.Бат-Өлзий хоёр төрийн наадмын түрүү булаалдвал хэн нь давж магадгүй. Ёстой нөгөө тэр өдрийн тэнгэр, авхаалж самбаа нь л бүхнийг шийднэ.
УЛСЫН ГАРЬД М.БАДАРЧ ТҮРҮҮЛЭХ ҮҮ
Улсын наадамд түрүүлэхийг бөх бүхэн зорьж байгаа. Тэдний өмнүүр хөндөлсөн, төрийн наадмаас түрүү хүртэхийн төлөө тэмүүлж яваа хүчтэн бол Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат бөх, улсын гарьд М.Бадарч. Түрүү бөхийн таамагт зүй ёсоор нэрлэгдэж буй бөхчүүдийн нэг нь тэр яах аргагүй мөн.
Ерөнхийлөгчийн зарлигаар өнгөрсөн жил улсын гарьд цөл нөхөж авсан тэрбээр энэ жил бэлтгэл сайтай, тун өнгөтэй байгаа. 2021-2022 оны хугацаанд хоёр түрүүлж, тав үзүүрлэн, их шөвөгт хоёр удаа шалгарчээ. Энэ жилийн наадамд М.Бадарчийг түрүүлэх болов уу гэж таамаглаж буй хүн олон. Арал бяр, мэх гээд олон зүйлээрээ тэр хэнээс ч дутахгүй. Наадмын өдрийн тэнгэр, сэтгэл зүй нь бүхнийг шийднэ.
“ХОВДЫН ИХ ГУРВАЛ” ДУТУУГАА ГҮЙЦЭЭХ ҮҮ
“Ховдын их гурвал” гэгдэх болсон улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага О.Хангай, Б.Бат-Өлзий гурвыг улсын наадамд өндөр амжилт гаргахыг нь наадамчин олон хүсэн, хүлээгээд цөөнгүй жилийг үдэж буй. Энэ жил ч мөн “Энэ жил юм дуулгах болов уу. Яах бол” гэж харж, хүлээж байгаа хүн олоон олон. Тэдний хэн нь ч улсын наадамд түрүүлээд зогсож байхад гайхах хүн үгүй.

Б.Пүрэвсайхан заан жилийн хугацаанд нэг түрүүлж, хоёр үзүүрлэсэн бол О.Хангай харцага хоёр түрүүлж, тав үзүүрлээд буй. Б.Бат-Өлзий харцагын амжилтыг дээр дурдсан билээ.
О.ХАНГАЙ, Б.БАТ-ӨЛЗИЙ ХОЁР ТУНАХ ЭСЭХЭЭС ИХ ЗҮЙЛ ШАЛТГААЛНА
Бөхийн хорхойтнуудын шимтэн үзэх дуртай барилдаануудын нэг нь Ховд аймгийн хоёр харцагын өрсөлдөөн. О.Хангай, Б.Бат-Өлзий нар олон барилдаанд тунаж, ана мана барилдаж буй. Ер нь зургаа юм уу долоогийн даваанд тунаад, хэн давсан нь түрүүлж, үзүүрлэдэг жишиг бараг тогтоод буй. Тэгэхээр О.Хангай, Б.Бат-Өлзий нар хоорондоо тунах эсэхээс их зүйл шалтгаална.
ТУН ДЭЭГҮҮР ӨРСӨЛДӨЖ МЭДЭХ БӨХЧҮҮД
Улсын наадамд яг тэр л түрүүлж, үзүүрлэн, шөвгөрнө гээд таамаглахад бэрх. Яг одоо бусдаасаа үнэхээр тасарчихсан, гойд бөх байхгүй байгаа. Бүгд бэлтгэл сайтай, жигд байгаа тул ёстой тэр л гээд онцгойлоход амаргүй. Мэдээж түрүүлэх, дээгүүр барилдах боломж бүх бөхөд бий.
Ер нь энэ жилийн наадамд даян аварга Н.Батсуурь, улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Ц.Содномдорж, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Д.Анар, Б.Пүрэвсайхан, Ц.Одбаяр, улсын харцага Т.Баасанхүү, Б.Цэдэнсодном нарын дээгүүр барилдах магадлалтай олон хүчтэн бий. Ер нь улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага Б.Орхонбаяр, улсын начин О.Мөнх-Эрдэнэ, Ч.Батчулуун нарын бөхчүүд тун дээгүүр барилдах магадлал өндөр.
ШУУГИУЛАХ МАГАДЛАЛТАЙ ХҮЧТЭНҮҮД
Үүний сацуу аварга, арслангуудын “аранга” болсон аймгийн хэд хэдэн арслан бий. Аймгийн хурц арслан Э.Ууганбаяр, Ө.Сүхбат, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл, О.Наранбаатар, цэргийн арслан М.Лхагвагэрэл, Г.Жамбалдорж, аймгийн заан Э.Мөнхжаргал, Ц.Бямба-Отгон нар шуугиулж мэднэ.
Мэдээж таамаг тул яг ийм үр дүн гарах эсэхийг урьдчилан хэлэх боломжгүй. Бидний таамгын дагуу барилдаан өрнөж мэднэ. Таамагласнаас тэс өөрөөр өрнөж ч болно. Түрүүлнэ гэж таамагласан хүчтэн маань доор даваанд унах ч магадлалтай.
Уншигч та бүхэн ч мөн өөр, өөрсдийн таамгийг дэвшүүлээрэй. Таамгаа дэвшүүлэхэд тань туслахын тулд 2021-2022 онд болсон барилдаанууд хэн түрүүлж, үзүүрлэн, их шөвөгт шалгарсныг сонирхуулъя.
2021-2022 ОНЫ ХООРОНД АЛЬ БАРИЛДААНД ХЭН ТҮРҮҮЛСЭН БЭ
2021 оны VII сар: “Үндэсний бөх-үнэт өв” барилдаан
Түрүү: Улсын харцага Б.Бат-Өлзий
Үзүүр: Аймгийн хурц nарслан Э.Ууганбаяр
Шөвөг: Улсын начин Ч.Батчулуун, аймгийн арслан Т.Довчинсэмбээ
Улсын харцага Г.Элбэгийн эмчилгээнд зориулсан барилдаан
Түрүү: Улсын харцага О.Хангай
Үзүүр: Улсын начин Ч.Батчулуун
Шөвөг: Улсын харцага Д.Анар, аймгийн арслан М.Бэлгүтэй
Монгол бахархлын өдрийн барилдаан
Түрүү: Улсын гарьд Ө.Бат-Орших
Үзүүр: Улсын харцага О.Хангай
Шөвөг: Улсын гарьд М.Бадарч, улсын начин Ч.Батчулуун
Бүх цэргийн наадам
Түрүү: Цэргийн арслан М.Лхагвагэрэл
Үзүүр: Аймгийн арслан Э.Сумъяабат
Шөвөг: Аймгийн арслан Г.Бадрах, Э.Ууганбаяр
“Бүрэн Монгол” төслийн нэрэмжит барилдаан
Түрүү: Улсын харцага Б.Цэдэнсодном
Үзүүр: Улсын заан Д.Анар
Шөвөг: Улсын харцага О.Хангай, улсын начин Д.Амарсайхан
Анхдугаар үндсэн хуулиа баталсны 97 жилийн ойн барилдаан
Түрүү: Улсын начин Б.Орхонбаяр
Үзүүр: Улсын харцага Б.Бат-Өлзий
Шөвөг: Улсын харцага О.Хангай, Н.Золбоо
АН-ын 30 жилийн ойн барилдаан
Түрүү: Улсын заан Д.Анар
Үзүүр: Улсын харцага Н.Золбоо
Шөвөг: Улсын заан Ц.Одбаяр, улсын харцага Д.Бат-Эрдэнэ
Хантайшир дэвжээний барилдаан
Түрүү: Улсын аварга П.Бүрэнтөгс
Үзүүр: Улсын харцага О.Хангай
Шөвөг: Улсын харцага Б.Бат-Өлзий, улсын начин Ч.Батчулуун
Хоршоологчдын холбооны барилдаан
Түрүү: Улсын харцага Б.Бат-Өлзий
Үзүүр: Улсын заан Б.Пүрэвсайхан
Шөвөг: Улсын начин Б.Даваа-Очир, Б.Орхонбаяр
Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойн барилдаан
Түрүү: Улсын харцага Б.Бат-Өлзий
Үзүүр: Улсын гарьд М.Бадарч
Шөвөг: Улсын заан Д.Анар, улсын харцага Т.Баасанхүү
Шинэ үндсэн хуулийг баталсны 30 жилийн ойн барилдаан
Түрүү: Улсын харцага О.Хангай
Үзүүр: Улсын гарьд М.Бадарч
Шөвөг: Улсын харцага Б.Бат-Өлзий, Б.Цэдэнсодном.
Цагаан сарын барилдаан:
Түрүү: Аймгийн заан Э.Мөнхжаргал
Үзүүр: Улсын заан Б.Пүрэвсайхан
Шөвөг: Улсын гарьд М.Бадарч, улсын харцага Т.Баасанхүү
Улсын начин цолд хүндэтгэл үзүүлэх барилдаан:
Түрүү: Улсын гарьд М.Бадарч
Үзүүр: Улсын харцага Б.Орхонбаяр
Шөвөг: Улсын заан, Б.Пүрэвсайхан, улсын харцага Б.Бат-Өлзий
Улсын начин Ц.Цэрэнхүүгийн нэрэмжит барилдаан:
Түрүү: Улсын харцага Б.Цэдэнсодном
Үзүүр: Цэргийн арслан Л.Отгонбаатар
Шөвөг: Улсын арслан Ц.Содномдорж, улсын харцага Н.Золбоо
Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаан:
Түрүү: Улсын харцага Х.Гантулга
Үзүүр: Улсын гарьд М.Бадарч
Шөвөг: Улсын арслан Ц.Содномдорж, улсын заан Ц.Одбаяр
“Наурыз” баярт зориулсан барилдаан:
Түрүүлсэн: Улсын гарьд М.Бадарч
Үзүүрлэсэн: Улсын начин Ц.Сандагдорж
Шөвөг: Улсын заан Ц.Одбаяр, улсын начин Д.Амаржаргал
Ардчиллын баярт зориулсан барилдаан:
Түрүү: Улсын харцага Б.Бат-Өлзий
Үзүүр: Улсын харцага О.Хангай
Шөвөг: Улсын харцага Н.Золбоо, улсын начин Э.Даш
Сонгинохайрханы хишиг барилдаан:
Түрүү: Улсын харцага Б.Орхонбаяр
Үзүүр: Улсын харцага О.Хангай
Шөвөг: Улсын начин Д.Амарсайхан, Д.Хүдэрбулаг
Улсын арслан Б.Ганбаатарын нэрэмжит барилдаан:
Түрүү: Улсын харцага Х.Гантулга
Үзүүр: Аймгийн арслан Т.Довчинсэмбээ
Шөвөг: Улсын харцага Б.Бат-Өлзий, аймгийн арслан М.Бямбадорж
Улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаан:
Түрүү: Даян аварга Н.Батсуурь
Үзүүр: Улсын начин Б.Серик
Шөвөг: Улсын харцага Б.Зоригтбаатар, улсын начин Д.Амарсайхан
Дархан аварга Ш.Батсуурийн нэрэмжит барилдаан:
Түрүү: Даян аварга Н.Батсуурь
Үзүүр: Улсын гарьд М.Бадарч
Шөвөг: Улсын гарьд Б.Гончигдамба, улсын харцага Б.Орхонбаяр
Чингэлтэй хайрханы хишиг барилдаан:
Түрүү: Улсын заан Б.Пүрэвсайхан
Үзүүр: Улсын харцага О.Хангай
Шөвөг: Улсын гарьд М.Бадарч, Б.Гончигдамба
Булган аймгийн дөрвөн аваргын нэрэмжит барилдаан:
Түрүү: Улсын харцага Б.Бат-Өлзий
Үзүүр: Улсын аварга П.Бүрэнтөгс
Шөвөг: Улсын харцага Ц.Мөнхбаяр, улсын начин Д.Амаржаргал
Улсын наадмын сорилго барилдаан:
Түрүү: Улсын харцага Б.Бат-Өлзий
Үзүүр: Улсын арслан Э.Оюунболд
Шөвөг: Улсын заан Д.Анар, улсын начин О.Мөнх-Эрдэнэ.
Бар жилд аль аймгийн хүчтэнүүд өнгөтэй барилдаж, түрүүлж байсан баримтад түшиглэн энэ жилийн наадмын түрүүг таамагласныг ЭНД дарж уншина уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зоригтой таамаг дэвшүүлжээ
Увс нуур дуул дуул
Хэн нь түрүүлсэн ч яах вэ шударга сайхан л барилдаж байв�##�
Хэнтийн бөхчүүд түрүүлнэ гэж бодож байгаа
Энэ таамаг бол бөхийн оноолт хийдэг нөхдөд өгөөш бэлдсэн л шоу болох байх, харин хэн гэдэг бөх түрүүлэхийг тэд л оноолтоор шийдээд байгааг мэдэхгүй байх нь буруу л юм даа. Энэ жилийн Улсын наадамд /2 их томоохон ойн хамтарсан барилдаан/ зүүн аймаг т�##�аасаа л 1 бөхийг тордон түрүүлүүлэх байх, хэрэв чадахгүй бол төв нутаг хавиас нэг шинэхэн аймаг, цэргийн арслан түрүүлэх магадл�##� байгаа шүү.
Паа яаа яаа гоё бичжээ???????????????? Гол үндэслэлтэй байна. Эгүүрийн хамт олондоо амжилт
Их л ойртсон таамаг байнаа.хол зөрөхгүйдээ
Батөлзии бүрэнтөгс �##�ь нь ч бишээ батөлзии болон ховдынхон допингд бүдэрнэ сэжигтэй бгаа шүү
Гадаадаас бөхчүүд зодоглох сурагтай байсан. Хэрэв тэд барилдв�##� энэ таамагт нөлөөлөх л байх.
Увсын бөх л биш бол хэн ч түрүүлсэн дэмжинэ эн
Хэн ч түрүүлсэн ард түмэн баярлана. Сайхан түргэн шуурхай, шударгаар барилдаад хүчээ үзэх хэрэгтэй., бие биенээ түшиж амраад л, эсвэл уурлаж унтууцаад л, яагаад байгаа нь мэдэгдэхгүй удаад л бусдыг з�##�хаагаад баймааргүй байна БӨХЧҮҮД. Барилдахаасаа илүү таах�##�заад л дэвжээн дээгүүр тэнэээд л, урьж авчраад барилдуулаад байгаа юм шиг царай гаргаж, цаг бараад байдаг нөхдүүд зөндөө болсон байна лээ шүү. Өөрсдөө л хүсэж ирсэн юм чинь ажлаа түргэн хийгээд хурдан явах ёстой.
Орхонбаяр түрүүлж Мөнхжарг�##� үзүүрлэнэ
Monhjargal 1 iin davaan deer unasan
Burentogs Bat-Olzii hoyor uldvel Bat-Olzii turuuleh magadlal iluu.
Гуч гаруй настай бөхчүүдэд түрүүлэх боломж огт байхгүй. Шинэ үе маш хүчтэй бна. Тэднээс л түрүү бөх тодрох болов уу.
Увс түрүүлж х�##�хууд уйл�##�дана.